Хар тамхи зарсан “байнга” үйлдлийг үргэлжилсэн болгож хөнгөрүүлсэн шүүгч таван сая төгрөгийн хахууль авчээ
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ё.Ц нь
Н.М-д холбогдох хэргийг хянаж байхдаа О.Д-гийн өөрийн хүү Н.М-д оногдуулах ял, шийтгэлийг
хөнгөрүүлэх ашиг сонирхлын үүднээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх албаны чиг үүргээ
хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөгч О.Д-гээс 2018 оны 5-р сарын 08-ны өдөр Чингэлтэй
дүүргийн 4 дүгээр хороо, Макс таур барилгын 4 дүгээр давхрын 401 тоот өрөөнд өөрийн танил
Л.Б-гаар дамжуулан бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. Экс
шүүгч асан “..2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу энэ мөнгө авсан өдөр намайг ажил
дээрээ хүрээд ирээч гэж дуудсан. Би түүний ажил байдаг Макс таурын 401 тоот өрөөнд нь очсон.
Өрөөнд нь очоод Б уулзахад М гэж хүн хэрэгт холбогдоод чам дээр байгаа юм, би ээжийг нь таньдаг
юм, би Ц гэдэг туслах өмгөөлөгчөө оруулна гэсэн. Б надад энэ хүнд тэнсэн өгөх боломж байна уу
гэсэн, би өөрийн хянаж байгаа хэргүүдээ уншсан байсан учраас би энэ хүний хар тамхины хэрэг дээр
тэнсэн өгөх боломжгүй, харин зүйлчлэлийг нь хөнгөрүүлж болох юм шиг харагдсан гэж хэлсэн. Би түүнд
байнга гэдгийг нь үргэлжилсэн үйлдлээр болгоод ялыг багасгах боломж байгаа талаар хэлсэн.
Б шүүгч шоронд явуулчихмааргүй юм байна, айлын ганц хүүхэд байгаа юм гээд байсан. Тэгээд өрөөнд нь
уулзаад сууж байхад Б шүүгч дүүдээ баярлаж явдаг шүү, эгч нь том ажил авчихсан хийж байгаа, дүүдээ
хоолны мөнгө өгчихье гээд надад ууттай юм өгсөн. Түүнийг нь үзэхэд зангиа, дэнс /фемида/, дэнсний
хайрцаг дотор мөнгө хийсэн байсан. Тухайн үедээ харчхаад өрөөнөөс нь гарч яваад ажлын өрөөндөө
очоод мөнгийг нь үзэхэд таван сая төгрөг байсан. Тэгээд түүнээс хойш М холбогдох хэргийг шүүх хурлаар
хэлэлцээд хар тамхийг байнга худалдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байсныг нь үргэлжилсэн үйлдлээр
үйлдсэн гэж дүгнээд ялыг нь хоёр жил болгож шийдвэрлэсэн..Миний хувьд энэ хэргийн зүйлчлэлийг
хөнгөрүүлж шийдвэрлэхээр мөнгө авсан нь үнэн. Энэ үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүх экс шүүгчээ нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасаж 11 сая төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
а
1 жилийн өмнө
59.153.112.175
Ё.Цогтзандан гэдэг шүүгч биз.
Төстэй мэдээ