alim.mn | 2024.12.26
Хамтран амьдрагчийнхаа 13 настай охины биенд хүрч, садар самуун зураг, бичлэг явуулсан этгээдэд зургаан жилийн хорих ял оноожээ

41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сэргээн хайрхан” ХХК-д мужаан ажилтай, Боржигон овгийн Энхбаярын О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод 13 нас 5 сартай  хохирогчийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед түүний дээр нь гарч хэвтэн хүчээр хөхийг нь базах, хөхөх, үнсэх, шортыг нь тайлах гэж оролдох, хүзүүг нь үнсэх зэргээр хохирогчийн дээр гарч хэвтэн богино өмдний гаднаас хөдлөн дур тавьж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2022 оны 5 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд хохирогчийг орон дээр хүчээр хэвтүүлэх, хөхийг нь хүчээр барих, үнсэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2022 оны 2 дугаар сараас 5 дугаар сарыг хүртэл хугацаанд хохирогчид садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлсийг зориуд фейсбүүк чатаар өгсөн, “хоёулаа зочид буудал орох уу, дараа бүх хувцасаа тайлаад хамт унтъя” гэх зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Насанд хүрээгүй хохирогч нь “...  ээжтэй хамтран амьдарч байсан Э.О нь манай гэрт 2020 оны 8 дугаар сараас эхлэн амьдарч эхэлсэн. Э.О ах бид хоёр хоёулахнаа байхдаа намайг орон дээр суулгаж байгаад хүчээр миний мөөмийг гаргаж ирээд амаараа хөхсөн. Тэгж байгаад “ажилдаа явлаа” гээд гараад явсан. ...Гэрт дүүтэйгээ өглөө хэвтэж байхад Э.О ах миний бөгснөөс барихаар нь би түлхсэн чинь яваад өгсөн. ...Чатаар над руу бэлэг эрхтэний зураг болон том хүний бичлэгүүд явуулаад, мөн “хайртай шүү, би чамайг хүсдэг” гээд мессеж бичдэг байсан. “Цагдаа дуудвал чи өөрөө хохирно шүү” гээд намайг айлгаад байдаг байсан болохоор би ээждээ болон эгч, ах нартаа хэлж чаддаггүй байсан. ...2022 оны 5 дугаар сарын эхээр өглөө ээжийг ажилдаа явсан хойгуур намайг гэртээ 2 дүүтэйгээ үлдээд 2 дүү гадаа гарч тоглосон хойгуур Э.О ах миний орон дээр гараад миний бөгсийг бариад, мөөмийг хүчээр хөхсөн. Энэ өдрөөс хойш над руу дахин “хоёулаа буудал орох уу, би чамайг хүсэж байна” гэсэн чатууд бичээд байсан. Би түүнээс чат ирэнгүүт нь шууд устгаад байдаг байсан. ...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орой 23 цагийн орчим гэрт согтуу ирсэн. Түүнийг ирэхэд би 2 дүүтэйгээ байсан ба ээж ажилтай байсан. Гэрт орж ирээд 2 дүүг унтсан байхад миний дээр хүчээр гараад мөөмийг маань хөхөөд, бөгс базаад, шортийг хүчээр тайлах гээд байхаар нь би тайлуулаагүй юм. Энэ үедээ “миний эрхтэнийг барьж үзэх үү” гэхээр нь би “үгүй” гээд бариагүй. Тэгээд намайг дээшээ харуулж хэвтүүлээд, өөрөө миний дээр гараад миний мөөм болон хүзүү хэсгийг үнсээд, намайг шорттой байхад өөрөө өмд түрсикээ доош нь шувтлаад миний дээр 20-30 орчим минут хөдөлж байгаад босоод явсан. Түүнийг босоход миний шортны урд тал норчихсон байсан. Ингээд Э.О орондоо ороод унтаад өгсөн. Маргааш орой нь 22 цагийн үед гэрт эрүүл ирээд мөн 2 дүүг унтаж байхад өмнөх өдрийнхөө зүйлийг дахин давтаад байсан. Би тэр үед “эмээдээ хэлнэ” гэтэл миний амыг таглаад байсан. Тэгээд надад хэлэхдээ “та нар цагдаад хэлэх юм бол би өөрөө та нарыг хохирооно” гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй ээжээс салсан. ...Энхбаяр О гэсэн хаягнаас миний ....\ гэсэн хаяг руу чат болон бичлэг явуулдаг байсан. Би тэр чат, бичлэгүүдийг нь бүгдийг нь ирэнгүүт нь устгаад байсан. 2022 оны 2 дугаар сараас эхлэн над руу янз бүрийн бичлэг болон зурагнууд явуулж, “хайртай шүү хайраа” гэсэн мессежүүдийг хаяа явуулдаг байсан. Харин “би чамайг хүсэж байна” гэсэн мессежийг хамгийн сүүлд намайг оролдохдоо буюу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн маргааш нь бичсэн. 2022 оны 3 дугаар сарын 25-ны орчим ажлаасаа согтуу ирээд надад “хоёулаа зочид буудал орох уу” гэж өөрөө амаараа нэг удаа л хэлж байсан. Би тэр үед нь уурласан чинь дуугүй болчихсон. ...Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сард миний дээр 2 удаа гарсанаас хойш 2022 оны 5 дугаар сарын 15-ны орчим над руу чатаар “хоёулаа дараа нь бүх хувцасаа тайлдаа хамт унтъя” гэсэн чат бичсэн” гэжээ. Шүүх гэмт этгээдэд зургаан жилийн хорих ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ээж
1 жилийн өмнө
202.9.40.194
Ийм хэрэгт ялаа чангатгамаар байна, хэрэг улам олширч байна. Охид хүүхдүүдийг минь бузарлаж, насан туршид нь хар толбо үлдээж байгаа хүн-хогнуудтай хүний эрх ярих шаардлагагүй шүү.
Зочин
1 жилийн өмнө
192.82.68.48
SEKSDNE80955877
SEKSY
1 жилийн өмнө
192.82.68.48
80955877SEKSDI BOOBXXI
Төстэй мэдээ