Улсад эрхэлсэн нэгэн кино гарч ирсэн нь “Улаан цэцэг” юм. Түүхэн болон дэлгэцийн бүтээл талаасаа сайн болж чадаагүй хэмээн шүүмжлэл дагуулж байгаа энэ кино хотод бус хөдөө орон нутагт их “амжилт” олдог гэнэ. Орон нутгийн засаг захиргааны дамжлэгтэйгээр нээлтээсээ эхлээд сүрлэг болдог нь Өмнөговь аймгийн жишээн дээрээс харж болно. Тус аймгийн ИТХ-ын “нэрт” дарга Б.Бадраа киноны нээлтэнд гурван сая төгрөг гаргаж өгчээ. Төсвийн хэмнэлтийн хуулиар төрийн байгууллага кино уран бүтээл, урлаг соёлын ажиллагаа ивээн тэтгэхийг хориглосон. Киноны нээлт ч үүнд хамаарагдах ёстой. Гэтэл нэг мөнгө өгөөд нөгөө нь аваад сууж байна. Авч байгаагийн хувьд “азны” юм болсон нь мэдээж. Харин өгч байгаа нь “өглөгийн эзэн” шиг аашлах эрхгүй юм. Уг нь Б.Бадраа тэргүүнтэн хувиасаа гаргаад өгсөн ч чадах дарга нар л даа ... .