Ийм нэгэн хэрэг оны өмнө УСУГ-ын харьяа улсын онцгой обьект болох нийслэлийн ундны усны Дээд эх үүсвэрийн станцад болжээ. Онцгой обьект гэдгээрээ үйл, ажиллагаа, хамгаалалтыг Дотоодын цэргийн 805-р анги хамгаалдаг. Гэтэл станцад инжежер ажилтай Д.Ж нь гарсан гэмтлийг засахаар очиход оруулдаггүй, мөн машин тавиулдаггүй гэх шалтгаанаар харуулуудаар “тогломоор” санагдаж “Бөмбөг дэлбэрлээ Аюул” гэсэн бичигтэй цаасыг доод ажилтанаараа хашаанд тавиулжээ. Бичгийг харуулууд олох эсэхийг шалгах санаатай ч байсан гэнэ. Гэсэн ч харуулууд олоогүй тул “ийм бичиг оллоо” гээд аваачиж үзүүлэх тушаалыг өнөөх доод ажилтандаа буулгажээ. Харуулууд бичгийг хараад л шууд түргэн авч түгшүүр зарлажээ. Тэр дороо ТЕГ болон Налайхын цагдаа цагдаагааас ирж обьектод иж бүрэн үзлэг шалгалт хийжээ. УСУГ-ын дарга нар бүгд дуудагдаж ирсэн гэнэ. Тагнуул цагдаагийнхан Дээд станцаас гадна Төв, Үйлдвэр, Нисэх, Яармаг, Гачууртын усан санг шалгаасан байна. Хотын ундны усны эх үүсвэрт террорист халдлага үйлдэхийг завдсан хэргээр зарим ажилтнуудыг тагнуул, цагдаагийнхан авч явсанаас станцын хэвийн үйл ажиллагаа алдагджээ. Бөөн юм болох үед “тоглох” дуртай инженер хэргээ хүлээсэн ч нэгэнт хожимдсон. Түүнд хэрэг үүсгэж бас ажлаас нь халсанаар энэ явдал дуусжээ. "Наргианч" инженер УСУГ-д 20 гаруй жил ажилласан нэгэн гэнэ.