Өдгөө газар хөдлөлтөнд бүрэн нэрвэгдээд байгаа Туркийн Хатай муж нь засаг захиргааны хувьд 15 хотод хуваагддаг агаад хот нь тухайн хэсгийнхээ төв гэж явдаг гэнэ . Тэгвэл газар хөдлөлтөөр нэг ч байшин барилга нураагүй ганцхан хот байгаа нь Эрзин аж. Хэдий газар хөдлөлтөнд бусад хотын адил өртсөн ч нэг ч барилга нураагүйн шалтгаан нь хотыг сүүлийн дөрвөн жил удирдаж байгаа Оккес Эсмасоглигийн хатуу чанга байр суурь, бодлогийн ач байсан нь одоо тодорхой болжээ. Тэрээр хотын дарга болсоноосоо хойш стандартын шаардлага хангаагүй нэг ч барилга, орон сууцны хотхонг ашиглалтанд хүлээж аваагүй байна.
Одоо хотын дарга иргэдээсээ маш их талархал хүлээн авч байгаа гэнэ. Мужийн хэмжээгээр сүүлийн таван жилд орон сууцны маш их барилга баригдсан агаад үндсэндээ хувийн компаниудын барьсан нь нурсан гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж : https://www.technopixel.org/mayor-of-erzin-are-you-the-only-right-they-said/