alim.mn | 2025.06.09
Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг түлхэж унагаасан Баянхонгорын АН-ын гишүүн 800 мянган төгрөгөөр торгуульжээ

Өнгөрсөн оны намар АН-ын Онц их хурал “UB” паласд болоход лайвчин Д.Мөнх-Эрдэнэ лайвдаж байгаад хөөгдөж гарсан. Энэ үеэр Д.А нь “үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүстэй маргалдаад байсан” гэх шалтгаанаар  алдарт лайвчинийг хурлын танхимаас гарах хэсгийн шат руу түлхэж унагаасны улмаас түүний биед тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Эрүүл мэндээрээ хохирсон лайвчин ““...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “UB” паласд Ардчилсан намын онц их хурал болж байсан тул 19 цагийн үед туслах Э-гийн хамт очсон ба гар утсаараа лайв хийж байсан. Тэгээд үг хэлэхээр индэр дээр гарсан чинь Баян-Өлгий аймгийн АН-ын  гишүүн гэх шар өнгийн пиджактай залуу нэг залуугийн хамт намайг тайзнаас чирч буулгаад үүдний хэсэг рүү түлхээд явсан. Тэгтэл миний өөдөөс Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын АН-ын дарга А ирээд намайг чирч үүдний гарах хэсэг рүү гардаг шатны хажууд очоод намайг түлхэж унагаасан. Тэгээд би босох гэтэл А миний цээж рүү гараараа хоёр удаа цохисон...гэх мэдүүлжээ. Лайвчиний туслах ч  “... бид хоёрыг чирэгдээд  шатны хажууд очих үед чирээд байсан залуу даргыг түлхээд шат руу унасан...” гэх баталсан.  Ийнхүү алдарт лайвчин алтан нутагтаа цохиулсандаа гомдон цагдаад өргөдөл гаргаад шүүхээр шийтгүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ