2009 онд Хятадын Хубэй мужийн Эньши хотын Люу Муфу гэдэг тариачин эр мөнгөний гачигдалд ороод хоёр хамсаатны хамт шатахуун түгээвэр дээрэмджээ. Тэдний олз нь 156 юань байснаас хүн бүрд 32 оногдсон нь 16 мянган төгрөгтэй тэнцэнэ. Олзоо хоол архинд өгөөд л дуусгажээ. Хэдхэн хоногийн дараа хоёр хамтрагч нь баригдахад Люу ширэнгэ ой руу зугтжээ. Цагдаа гэрт нь ирэхэд аль хэдийн ойн гүн рүү орж тэр бүр хүн мэдэхгүй агуйд бүгсэн. Ингээд тэндээ амьдарч эхэлжээ. Халуун дулаан уур амьсгалтайн дээр жимс ургамал ихтэй тул өлсөж цангахаас холуур байжээ. Мөн агуйд нь ирсэн золбин нохдоос тэжээгээд жижиг амьтан бариулж хүнсэндээ нэмэрлэж байжээ. Бүр хоолгүй, хувцасгүйд хүрвэл шөнө дөлөөр тосгондоо ирж гэрээсээ авдаг байсан гэнэ. Энэ үеэр заримдаа хүмүүсд харагддаг тул цагдаа хэдэнтээ ойг самнасан ч оргодолыг олоогүй. Гэсэн ч эцсийн эцэст өлсгөлөнд биш ганцаарал л түүнийг агуйгаасаа гаргасан. Энэ зуурт том хүү нь гэрлэж ач хүүтэй болсон нь цагдаад бууж өгөхөд бас хүргэжээ. Тэрээр 14 жилийн дараа буюу энэ ны эхээр ойгоосоо гарч цагдаад очин хэргээ хүлээжээ. Хэдий дээрэмдсэн мөнгө нь бага ч дээрмийн хэрэгт доод тал нь найман жилийн ял оноодогийн дээр оргон зайлсан гэх хэрэг нь нэмэгдээд 10-12 жилийн хорих ял авч магадгүй. Үүн дээр ширэнгийн гүнд агуйд өөрийгөө хорьсон 14 жилийг нэмэх юм бол нарны шоронгоос гараад нарсны шоронд оржээ.
Эх сурвалж : https://www.odditycentral.com/news/man-who-robbed-gas-station-for-23-spends-14-years-hiding-in-mountain-cave.html