
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Consul” нэртэй караокений эзэгтэй гэх Э.А нь Г.С-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 2-4-р сарын хооронд Г.Э, Б.Э, Л.С нарыг бусдад биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан гэмт хэрэгт холбогджээ. “Үйлчлүүлэгчид” нь үндсэндээ авто засварын вьетнамчууд байжээ. Эзэгтэй нь өөрөө вьетнам засварын газруудаар явж сурталчилгаагаа хийсэн гэнэ. Вьетнамчуудын хэлсэнээр “...2021 оны 12-р сард тухайн эмэгтэй манай засварын газарт ирээд өөрийн ажиллуулдаг караокед зөвхөн Вьетнам улсын иргэд ордог, орохоор болвол миний V C... C... C... гэх цахим хаяг руу холбогд гэсэн...” гэжээ. Эзэгтэй нь дээрхи цахим хаягнаасаа вьетнамчуудтай видео саll хийн бүсгүйчүүдээ харуулаад сонгуулдаг байжээ. Бас нэгэн гэрч “...үйлчлүүлэгч нар хэрэв хүсэх юм бол А-гаас тусгай үйлчилгээтэй буюу мөнгө төлөөд бэлгийн харьцаанд орох эмэгтэй байгааг асуухад ширээний хүүхнүүдтэйгээ яриад зөвшөөрвөл 200-250 мянгыг аваад биеэ үнэлдэг...” гэжээ. Ширээний хүүхнүүдийн зарим нь насанд хүрээгүй байжээ. Тэдний нэг нь “...би А эгчид 21-тэй гэж хэлсэн. Яагаад гэвэл насанд хүрээгүй гэвэл ажилд авахгүй байх гэж бодсон. намайг ширээний хүүхэн хийгээд удаагүй байхад А эгч илүү их мөнгө олох гоё ажил байна, чамд боломж байна, чи хийгээд үзэх үү гээд манайд өмнө нь ажиллаж байсан охид гадаадын иргэнтэй гэр бүл болоод сайхан амьдарч байгаа. чи бас тэгж болно. Эгч нь чамайг нүдийг чинь сэтлээд, хамрыг чинь өндөрсгөөд, давхраа хийлгээд гоё болгож өгнө гээд байхаар нь би нээрээ л гоё болох юм байна гэж ойлгоод биеэ үнэлэхийг зөвшөөрсөн. Одоо бодоод байхад бүгд худлаа байсан байна. А эгчийн үгэнд итгэж муухай газарт, муухай вьетнам хүмүүст биеэ үнэлсэндээ харамсаж байна...” гэжээ.. Өөр нэгэн бүсгүй “...караокед шөнө болсон А эгч надаас “энэ хоёр хүний нэг нь чамайг авъя гэнээ, чи яах уу?” гэж асуухаар нь би зөвшөөрөөд нөгөө хүн нь надтай хамт ширээний хүүхэн хийсэн эгчтэй хамт бид дөрөв А эгчийн нөхрөөр “Бичил” хороолол дунд байрлах буудалд хүргүүлсэн. Би вьетнам хүнтэй маргааш өдрийн 12 цаг хүртэл хугацаанд гурван удаа бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орсон...” гэжээ. Вьетнамчууд караокед ирж үйлчлүүлэхээс гадна засварын газартаа дуудаж авчруулдаг байжээ. Нэг гэрч “... А эгчийн нөхөр машинаас түрүүлж буугаад вьетнам засварын хаалга онгойлгож өгсөн эрэгтэй хүнтэй ганцаараа уулзаад “ахын дүү одоо ор” гэхээр нь би ганцаараа орж 30 гаран насны вьетнам эрэгтэйтэй бэлгийн харьцаанд нэг удаа бэлгэвчтэй орсон” гэжээ. Шүүх Э.А-г хоёр жил өөрийн оршин суух дүүргээс гарч явах, Г.С-ыг нэг жил оршин суух дүүргээсээ гарч явах зорчих эрхийг хязгаарлажээ. Мөн хүүхэн зөөдөг унааг нь хураан авчээ.
