alim.mn | 2025.06.09
Гандантэгчилэн хийдийн тэргүүлэгч лам агсаны шавь багшийнхаа “Жамьяандагва” бурханыг хуурамчаар солиод баригджээ

Зурхай судлаач мэргэжилтэй хувиараа эм тан бэлддэг М.Б нь иргэн Л.Б-ын гэрт нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Л.Б-ын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдлыг нь далимдуулж, гэрт нь байсан “Жамъяндагва” нэртэй бурхныг сүүлийн үеийн хийцийн адилхан бурхнаар сольжээ. Болсон ядвлын тухай хохирогч нь “...Манай өвөө П.Л нь Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүлэгч лам байсан агаад нас барсан. Нас барах үед нь манай гэрээр өвөөгийн шавь гэж өөрийгөө танилцуулсан М.Б гэгч хүн удаа дараа гэрээр орж гардаг байсан. Тухайн үед М.Бийг ямар нэгэн хар буруу санаж байгаагүй. Дараа нь цагдаагийн газраас намайг дуудаад “танай гэрт байсан “Жамъяндагва” бурхныг сольж тавьсан байна” гэж хэлсэн. Үүний дагуу гэртээ очиж үзэхэд үнэхээр өвөөгөөс маань үлдсэн шармал гуулин бурхныг сольж тавьсан байсан...” гэжээ. Харин “шавь” нь “... Миний бие Л.Б гэх хүний гэрт өмнө нь хэд хэдэн удаа орж байсан. Тэгэхэд шар өнгийн бурхныг харуулж байсан.  Намайг гэртээ байхад Л.Б нь “гэртээ архи ууж байна, чи архи аваад манайд хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би интернэт дээрээс “бурхан зарна” гэсэн зарын дагуу Нарантуул зах дээрээс тухайн бурхантай адилхан харагддаг бурхныг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийхээ дараа би дэлгүүр ороод хэдэн ширхэг пиво, нэг ширхэг 500 граммын архи аваад очсон. Намайг ороход Л.Б нь гэртээ ганцаараа байсан ба согтолтын зэрэг өндөр байсан. Тэгээд би хоёр архи ууж байхдаа Л.Б-ыг угаалгын өрөө орох хооронд би бурхан байсан өрөөнд байсан бурхныг Нарантуул захаас худалдаж авсан бурхнаар солиод өөрийн үүрч явсан цүнхэнд хийсэн...” гэжээ.

   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дорж
2 жилийн өмнө
202.9.46.23
Хахаха ядмагхан зохиол болжээ. Зах гарангуут л өвөөгийнх нь бурхантай адил бурхан байж л байдаг хахаха
Иргэн
2 жилийн өмнө
202.9.46.23
Хувиараа эм тан барьдаг хүн гэснээс лам хүн гээгүй байна. Тэгээд ч наад хулгайлагдсан бурхад чинь сүүлийн үеийн хийц Шүг сахиус байна.
CanadaEr
2 жилийн өмнө
178.159.37.142
recommended canadian pharmacies: <a href=" https://canadaph.top/# ">canada drug pharmacy</a> canada drugstore pharmacy rx canadian pharmacy generic cialis - https://canadaph.top/#
CanadaEr
2 жилийн өмнө
178.159.37.142
canadian pharmacy cialis reviews: <a href=" https://canadaph.top/# ">canada cloud pharmacy</a> canadian pharmacy no scripts canadian drugs - https://canadaph.top/#
MexicoIu
2 жилийн өмнө
178.159.37.142
: <a href=" https://mexicanpharmacy.pro/# "></a> - https://mexicanpharmacy.pro/#
MexicoIu
2 жилийн өмнө
178.159.37.142
: <a href=" https://mexicanpharmacy.pro/# "></a> - https://mexicanpharmacy.pro/#
Төстэй мэдээ