Хятадын Вейдод гар утсанд татагдсан хүүгээ өвөрмөц аргаар сургасан эцгийн тухай маргаан өрнөж байна. Тэрээр шөнийн 01 цагийн үед хүүгээ нууцаар гар утсаараа тоглож байхад нь барьжээ. Унтаж байх ёстой хүүгээ ийм зан гаргасанд эхлээд цочирдож яахаа мэдээгүй гэнэ. Дараа нь өөрийнхөө хараа хяналт дор бүтэн өдөр тоглох шийтгэл оноожээ. Ингээд хүүгийнхээ дэргэд яг харан сууж тоглуулж гарчээ. Хүү үргэлжлүүлэн тоглосоор шөнө дундаас үүрэглэж эхэлсэн ч тухай бүрд сэрээн тоглуулжээ. Өглөөний 05 цагийн үед ядарсан хүү нь унтах гэсэн ч зөвшөөрсөнгүй. Улмаар өөрөө ажлаасаа, хүүгээ хичээлээс нь чөлөө авч тоглуулсаар байжээ. Зөвхөн юм идэх, жорлон орох үед л таван минут завсарласан байна. Эцэст нь бүтэн шөнө, дараа өдөр нь нийт 17 цаг тасралтгүй тоглосон хүү оройн 18 цагийн үед унтах зөвшөөрөл уйлан гуйжээ. Мөн ахиж хэзээ ч нууцаар тоглохгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн байна.