Энэ аймгийг анхдагчидийн өлгий гэдэг. Тэгвэл нэг айлын бэр хүргэн хоёр явалдсан гэдгээрээ анхдагч болж магадгүй юм. Булган аймагт төрсөн, Булган аймгийн .... сумын 3-р баг, .... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, 34 настай, эрэгтэй Г.Г нь хүргэн Ө-гөө зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ. Шүүгдэгч болсон явдлын тухай “...2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн ... сумын 3 дугаар багт оршин суудаг найзыгаа банз ачуулахаар авч явах гээд гэрт нь очиход хүргэн Ө... эхнэр хүүхдүүдийн хамт, бэр Б хүүхдүүдийн хамт, Г эхнэр хүүхдүүдийн хамт, байсан. Тэр хөзөр тоглоод пиво ууж байсан. Би ирээд хамт хоёр шил архи, гурван пиво ууж орой болтол суусан. Ө ... , Б... хоёр гэрээс гараад явсан. Би гэрт нэлээд сууж байгаад гэрээс гарч тамхи татаж бие засаад Ө..., Б ... хоёрыг хаачсан юм бол гээд машины хаалгыг татаж үзэхэд манай бэр Б..., манай хүргэн Ө ... хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд удам судар гутаасан хар п... да нар гээд Ө-гийн нүүр хэсэгт нь гурван удаа цохисон. Энэ үед гэрээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Би хүргэндээ эмнэлэгт үзүүлээрэй гээд 250.000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь гурван сая төгрөг шилжүүлсэн. Одоо хохирол, гомдолгүй гэсэн ...” гэжээ. Удам судар гутаагсадыг залхаасан эр 450 мянган төгрөгөөр торгуульжээ.