Ийм нэгэн өөдгүй хэрэг гарчээ. Гэр бүлтэй хохирогч эмэгтэй “... би О гэдэг хүнтэй 2021 оны 10 дугаар сарын орчимд фейсбүүкээр анх танилцсан. Зөвхөн фейсбүүкээр харилцдаж байгаад 2022 оны 4-р сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороонд байдаг гэрт нь уулзсан. Бид хоёр, архи, пиво уусан, удалгүй бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харилцаанд орж байх үед О еерийнхөө гар утсаар бичлэг хийж байсныг би гэнэт анзаарч болиулах гэтэл миний утасны цэнэг дуусчихлаа гэхээр нь гар утсыг аваад шалгатал дүүрэн цэнэгтэй байсан. О гар утсаа булааж аваад нууц кодийг буруу хийгээд блоклосон. Тэгээд миний дугаарын пук код байдаг карт хуучин эхнэрт байгаа гэхээр нь тэгвэл Мобикомын лавлах руу залгаад нууц үгээ авч болно, тэгээд саяны бичлэгээ устга гэж уурласан. О лавлах руу залгаад регистрийн дугаараа удаа дараа зориуд буруу хэлээд нууц үгээ авч чадаагүй. Түүнээс хойш аргалаад бичлэгээ устгуулах гээд чамтай уулзахгүй, чи миний машиныг доромжилсон, надад мөнгө өг, эсвэл шинэ машин авч өг, машин доод тал нь 15 сая, эхний ээлжинд гурвыг олж өг гээд заналхийлдэг болсон. Энэ байдал өдөр бүр үргэлжилсэн учраас цагдаад хандсан” гэжээ. Харин О нь “.... бид тохиролцож бичлэг хийсэн. мөнгө өг гэж сүрдүүлээгүй, миний машиныг ямбий гэхээр нь уур хүрээд тэгвэл тийм баян юм бол машин аваад өгчих л гэсэн. өөрөө л зээл аваад өгье гэж байсан...” гэжээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хохирогч руу явуулсан ” .... бичлэг харсан биз, зарна, эхлээд өг, би одоо нөхөр лүү чинь явуулна, нөхөр чинь таних байлгүй дээ, хүүхдүүд ах дүү төрөл садан чинь хэр журамтай байсныг чинь мэдээд ...биз, машин үнэтэй байгаа, би чамайг бодлоо тэрнээс 15, надад яаралтай гурав хэрэгтэй байна, одоо хэд байна өөрт чинь ...” гэх мэт мессэжээр нь няцаагдсан тул шүүх түүнд нэг жил хорих ял оноожээ.