alim.mn | 2024.12.26
“Чойжамц хамбын туслах” буюу “багш хувилгаан”-тан засал хийх нэрээр 15 настай охиныг машинд оролдоод баригджээ

Ийм нэгэн бусармаг явдал гарчээ. Хохирогчийн гэр бүл өөрийгөө Чойжамц хамбын туслах, багш хувилгаан хэмээн өргөмжилсөн “лам”-ыг 2021 оны 5-р сард гэртээ авчирч ном уншуулжээ. Тэрээр Энэтхэг улсад 17 жил шавилан суусан гэж танилцуулжээ. Хөвсгөл аймгийн хүн тул байнга нутаг руугаа явдаг ч төв Гандантэгчилэн хийдийн зүүн хойд талын дацанд суудаг Чойжамц хамбын туслах хийдэг гэжээ. Нэрийг нь асуухад 3-4 номын нэр нийлүүлсэн юм шиг урт нэр хэлээд “хүмүүс намайг голдуу багш хувилгаан гэж дууддаг” гэж “айлдсан”.  Ингээд гэр бүлийнхээ нандин зургийг, 381 мянган төгрөгийн хамт өгч бүтэн жилээр даатгуулжээ. Харин хэрэг явдал өнгөрсөн жилийн хавар гарчээ. Хохирогчийн ээжийн мэдүүлснээр “багш хувилгаан”  гэнэт утасдаад “би танай гадаа байна, охиноо гаргачих, би нэг сэржим өргүүлээд танайд оръё” гэжээ. Ингээд охин нь гарчээ. Хэсэг хугацааны охин руугаа залгахад утсаа авахгүй байсан гэнэ. “Багш хувилгаан” ч утсаа авсангүй. Гуравдахь удаагаа залгахад өөдөөс нь ном уншиж  байгаад тасалжээ. Ингээд гурван цагийн дараа ээж охин хоёр уулзалджээ. Охин нь уйлан орж ирсэн тул “багш хувилгаан”-аас  “та манай охинд юу хийчих вэ ?” гэж асуухад “Засал нь дутуудчихсан юм байх даа. Сая гүйгээд явчихлаа” гэжээ. Гэвч тэрээр охиныг машиндаа оруулаад хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэгт үйлдсэн нь тогтоогджээ. Хохирогчийн ээж нь болсон явдлыг охиноороо яриулж аваад тэр дор нь цагдаад ханджээ. Хэрэг мандмагц “багш хувилгаан”-тан гар утсаа унтраан Хандгайтад хоёр хоног бүгсэн гэнэ. Баригдахдаа хохирогчийн гэр бүлтэй багш шавийн харьцаатай байсан, Ганшигийн сахиус гэдэг тэр болгон уншаад байдаггүй айхтар номыг уншиж өгсөн гэжээ. Тэрээр Увс аймгийн Түргэн суманд төрсөн агаад өмнө нь хэдэнтээ ял шийтгүүлж байжээ. Шүүх “багш хувилгаан”-таны хэргийг саяхан хэлэлцээд 10 жилийн хорих ял оноож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Альфард” маркийн машиныг нь хураан авчээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Indiapoli
1 жилийн өмнө
178.159.37.142
indian pharmacy online: <a href=" https://indiapills.pro/# ">order cialis india</a> cheap cialis from india viagra online buy india - https://indiapills.pro/#
Төстэй мэдээ