alim.mn | 2024.12.26
“Эзэддээ” 2,3 тэрбумын давуу байдал олгосон ХХБ-ны Хуулийн болон Байгууллагын банкны газрын захирал нарыг 9,9 сая төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн онын 3-р сарын 23-нд Засгийн газраас Хөтөлийн “Цемент шохой” ХК-ныг Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий хүмүүсийн мэдлээс гаргаж төрийн өмчид авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл шийдвэр гаргахаас ердөө нэгхэн хоногийн өмнө тус компанийн прокурорын шийдвэрээр барилттай байсан данснаас ХХБ зээлийн төлөлт нэрээр эхлээд 216 сая, дараа нь 2,1 тэрбумыг татан авч нийт 2,3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.  “Цемент шохой” ХК-ийг аваад байсан ХХБ-ны хамааралтай этгээдүүдэд шууд утгаараа давуу байдал үүсгэсэн энэ үйлдлийг гардан гүйцэтгэгчид  нь Хуулийн газрын захирал Т.Батжаргал, Байгууллагын банкны газрын захирал Г.Ганцэцэг нар гэж мөрдөн байцаалтаар тогтоогджээ.  Прокурор өмнө нь буюу 2-р сард нь ХХБ дахь “Цемент шохой” ХК-нийн дансанд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байсан. Банкны ажилтнууд ч хоёр захирлаа зээлийн төлөлт нэрээр мөнгө татах үүрэг өгсөн гэдгийг мэдүүлжээ. Ажилтан Б.Э нь “...Би гүйцэтгэгч учраас Байгууллагын банкны захирлаас өгсөн үүргийг биелүүлж, прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан дансыг чөлөөлөх үйлдэл хийсэн. Ингэхдээ дансны барилтыг чөлөөлөх хүсэлтийг Хуулийн газрын захирал руу дотоод сүлжээгээр илгээж зөвшөөрөл авч дансны барилтыг чөлөөлсөн. Харин тэдэнд хэн үүрэг чиглэл өгснийг би мэдэхгүй байна. Би захирлыг давж дээшээ харьцах боломжгүй. Захирал надад хэлэхдээ  зээлдэгч зээлээсээ урьдчилж төлөх хүсэлт гаргасан гэж хэлсэн. Гэхдээ зээл төлөх ямар нэгэн албан хүсэлт үзүүлээгүй” гэжээ. Ийнхүү Засгийн  газрын шийдвэр гарахыг урьдчилан мэдсэн ХХБ-ынхан амжуулах гээд баригджээ. Хуулийн тэднийг тус бүр нь хоёр өдөр цагдан хорьсон. Хоёр захирал гэм буруугаа хүлээсэн, мөн ХХБ татсан мөнгөө буцаан шилжүүлсэн тул шүүх “эзэддээ” давуу байдал олгох гээд “золигт гарсан” захирлуудыг тус бүрийг нь 9,9 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Indiapoli
1 жилийн өмнө
178.159.37.142
how to order viagra in india: <a href=" https://indiapills.pro/# ">indian pharmacy</a> indian pharmacy cheap viagra from india - https://indiapills.pro/#
Indiapoli
1 жилийн өмнө
178.159.37.142
viagra from india: <a href=" https://indiapills.pro/# ">buy viagra hyderabad india</a> best india pharmacy cialis pills from india - https://indiapills.pro/#
Төстэй мэдээ