alim.mn | 2024.12.26
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягийн ажилд авах тушаалыг хуурамчаар үйлдээд 9,5 сая төгрөгөөр “заржээ”

35 настай Д.О гэдэг залуу өөрийгөө ТЕГ-ын 7-р тасгийн дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны гишүүн гэж танилцуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягийн ажилд авах хоёр ч тушаалыг хуурамчаар үйлдээд 9,5 сая төгрөгөөр бараг л “зарах” шахаад баригджээ. Тэрээр зуучлагч найзуудаараа дамжуулан хэд хэдэн хүнд “Эрдэнэс Тавантолгой”-д хоёр хүнийг ажилд оруулах квоттойгоо ярьжээ. Ажилд орох “үнэ” 40 сая төгрөг агаад тушаал гардаж авахдаа талыг нь, ажилд орсоны дараа үлдэгдлийг нь авна гэсэн аж. Албан тушаал нь хангамжийн менежер тул ийм үнэ хүрнэ гэнэ. Энэ тоо буусаар 25 сая болж нэгэн эмэгтэй орохоор болжээ. “ТЕГ-ын 7-р тасгийн дарга”  мөнгө өгөх хүмүүсийг ажилд оруулахаар үнэхээр хөөцөлдсөн боловч бүтсэнгүй. Ингээд интернэт рүү орж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг татаж аваад Photoshop программ ашиглан  ажилд авах тухай 229 дугаартай тушаалыг хөнгөхөн хийжээ. Ингээд ажилд орох гэсэн эмэгтэйд өгөөд 10 сая төгрөгийн урьдчилгаа нэхжээ. Эмэгтэй мөнгө  өгөөгүй ч  тушаалыг барин хангамжийн менежерийн ажилд орохоор “Эрдэнэс тавантолгой” компанийн хүний нөөцийн албанд очжээ. Хүний нөөцийнхөн тушаал хуурамч болохыг дор нь тогтоогоод хуулийн хэлтэсдээ шилжүүлсэн байна. Ажилд орох гэсэн эмэгтэй хуулийн хэлтэсийнхэнд “Би нэг танилдаа 10 сая төгрөг зээлсэн, тэгээд өрөө төлж чадахгүй болоод намайг мөнгөнийхөө оронд ажилд орох уу гэхээр нь  зөвшөөрөөд  энэ тушаалыг авсан” гэжээ. Энэ зуурт “ТЕГ-ын 7-р тасгийн дарга”   мөнгөө эрчимтэй нэхсэн тул зуучлагч найз нь өөрөөсөө 4,5 сая төгрөг өгчээ. Өөр нэгэн хүн  хангамжийн менежерээр ажилд орохоор таван сая төгрөг төлөөд цоо шинэхэн тушаал авчээ. “ТЕГ-ын 7-р тасгийн дарга” орж ирсэн 9,5 сая төгрөгөө үрж амжаагүй байтал хуурамч тушаалын хэрэг мандаж цагдаа шүүх болоход авсан мөнгөө бушуухан буцаан шилжүүлжээ. Ажилд орох гэсэн хүмүүс мөнгөө буцаан авсаны дээр “онигоо”-нд орсон тул гомдолгүй гэжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани нэр хүндэд халдсан хэмээн цагдаад гомдол гаргасан. Азтай “ТЕГ-ын 7-р тасгийн дарга”-ыг шүүх Өршөөлийн хуулинд хамруулсанаар энэ хэрэг дуусжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mexicoki
1 жилийн өмнө
178.159.37.142
mexican pharmaceuticals online: <a href=" https://mexicanph.best/# ">mexican border pharmacies shipping to usa</a> buying from online mexican pharmacy mexico drug stores pharmacies - https://mexicanph.best/#
Төстэй мэдээ