Энэ сайхан нэртэй газрыг 37 настай Н.Т, Ц.Б гэдэг хоёр эмэгтэй түрээслэн биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ. “Иллэг” хийлгэж байгаад баригдсан үйлчүүлэгч “... хаалгыг нь тогшсон шууд онгойлгосон, хоёр эмэгтэй байсан, 80-150 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээг санал болгосон, үүнд хөөстэй угаалга, гулгаа массаж, нэг удаа бэлгийн харилцаанд орох зэрэг үйлчилгээнүүд багтсан байсан, би 150 мянгын багц үйлчилгээг авсан” гэжээ. Өөр нэг үйлчлүүлэгч “...уг массажны газар ирээд ресейпшн бололтой жирэмсэн эмэгтэйд 150 мянган төгрөг өгөөд нэг өрөөнд орж 20 орчим настай эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон” гэжээ. Саунд “ажиллаж” байсан бүсгүй “... текен дээр сууж байгаа Тогоохүүхэн юм уу Банзрагч эгч уулзаад ямар үйлчилгээ авах талаар саналыг нь сонсдог. Мөнгөө 70/30 харьцаагаар хувааж авдаг. Би өдөрт дээд тал нь зургаан хүнтэй бэлгийн харьцаанд орж 400 мянган төгрөг олж байсан. Цагийн хуваарь гэх зүйл байдаггүй, охид дуртай цагтаа эсвэл мөнгөгүй болсон үедээ ирж ажилладаг.” гэжээ. Шүүх хоёр эмэгтэйг 2-3 жилээр тэнсэн харгалзжээ.