alim.mn | 2024.12.26
Жирэмсэн бүсгүй хүүхэд олсоны баяраа тэмдэглэж архидаад найз залуугаа хардаж зоджээ

Ийм нэгэн сургамжтай хэрэг гарчээ. Хохирогч залуу У.Б “... би хамтран амьдрагч Л-тай Цамбагарав дээр эхо оношилгооны газарт очиж харуулахад дөрвөн сартай жирэмсэн байна гэсэн. Тэгээд бид хоёр найз болох Гэрэлээ, Улсболд нартай уулзаж хүүхэдтэй болсны баярыг тэмдэглэхээр СХД-ийн .... -р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ред Рок зочид буудлын  101 тоот өрөөнд орж хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байсан. Миний хамтран амьдрагч О.Л нь намайг өөрийн найз Г-тай  хардаад уурлаад байсан. Тэгээд ууж байсан Хараа нэртэй архины шилийг миний толгой дээр хагалж намайг тонгойход хагарсан шилийнхээ амсар хэсгийг хоёр далны хооронд хэд хэдэн удаа зоогоод гэмтээсэн. Би гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж байгаад гарсан...гэх мэдүүлжээ. Харин буудлын  үйлчлэгч “...шөнө 01 цагийн үед шуугилдаад байхаар нь өрөө рүү нь ороход орон дээр эрэгтэй хүн хэвтчихсэн, нуруунаас цус гоожсон байдалтай байж байсан. Юу болсон талаар асуухад эхнэр нь гэх эмэгтэй би нөхрийгөө шилээр зүссэн гэхээр нь би 103 дуудсан, цагдаа  ирсэн... гэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ