Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2023 оны үр дүн нь гараагүй ажлаа сурталчилахад 39 сая төгрөг урьдчилан зарцуулжээ
Ажил хийхээсээ илүүтэйгээр сурталчилгаанд анхаардаг нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аж. Тэрээр он гараад нэгхэн улирал өнгөрч байхад хийсэн ажлаа сурталчлуулж мэдээлүүлэхэд аль хэдийн 39 сая төгрөг гаргаад зарцуулаад эхэлжээ. Захирамжинд дурдсан “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн 2023 онд хэрэгжүүлэх ажлын үр дүн хагас жилээс нааш гарахгүй тул ёстой “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгч болжээ. Бас нэг хөгжилтэй зүйл байгаа нь сурталчилах зүйлд арга хэмжээний төлөвлөгөө гэж оржээ. Хийх ажлынхаа төлөвлөгөөг хичнээн ч сурталчилсан болно. Гагцхүү хэрэгжүүлэх гүйцэтгэх нь хэцүү дээ. Үүнээс үзэхэд “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн сурталчилгааны зардал нь хөтөлбөрийнхээ үндсэн зардалтай тэнцэж магадгүй болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ