alim.mn | 2024.12.26
Халамцуу багш эмэгтэй сурагчийнхаа эцэгтэй орцонд тэврэлдээд эхнэрт нь зодуулжээ

Ийм нэгэн сургамжтай бас хөгжилтэй хэрэг гарчээ. Тодорхой шалтгааны улмаас сургуулийг нь хэлэх боломжгүй юм. 38 настай эмэгтэй О.А нь Сонгинохайрхан дүүргийн ...-р дугаар хороо, Ханын материалын*** дүгээр байр, ... давхарт хардалтын улмаас хохирогч Н.М-ийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд сорви гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч нь шүүгдэгчийн хүүгийн анги даасан багш нь гэнэ. Болсон явдлын тухай хохирогч нь “... Сургууль дээр эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний дараа машинд хэсэг эхчүүдийн хамт архи уусан. Би нэг их уудаггүй тул согтоод намайг хүргээд өгөөрэй гэсэн. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Нэг ухаан ороход манай байрны орцонд шатны хэсгийн дээд хэсэгт О.А миний нүүр рүү гараараа олон удаа цохиод үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдсэн. Тэгээд би “манай гэр лүү орж ярилцъя” гээд орсон. Би ороод толинд нүүрээ харахад уруулын дээд хэсгээс цус гарсан, зүүн нүд орчим хавдаад хөх туяа орж эхэлж байсан, уруул цус болоод хавдсан, толгой өвдөж эхэлсэн. Гэрт байхад тухайн эмэгтэй миний нүүр лүү гарынхаа ар хэсгээр цохиод байхаар нь гар утсаар бичлэг эхлүүлээд жижиг шүүгээний дээр гар утсаа тавиад “намайг цохихоо боль, би утсаараа бичлэг хийж байна” гэхэд миний гар утсыг О.А аваад гарсан. Миний хийсэн бичлэгийг устгаад нөхөр Тамираад өгч явуулсан...” гэжээ. Харин хүүгийнхээ ангийн багшийг “гүвсэн” ээж “...Манай хүүгийн анги удирдсан багш Н.М хэсэг эцэг эхчүүдийн хамт сургуулийн гадна авто машинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Н.М багш “намайг хүргээд өгөөрэй” гэсэн. Би нөхөртэйгөө хоёулаа явж байсан учраас хүргэж өгөхөөр болсон. Байрны гадна ирээд багш болон манай нөхөр түрүүлээд орцоор орсон. Намайг орхоос өмнө орцны хаалга хаагдсан, кодтой байсан. Орцны гадна хамт явсан ээжтэй юм ярьж байгаад орц руу хүн орохоор нь дагаж орох үед уг байрны 4-р давхрын  шатны хэсэгт багш манай нөхрийг хажуу талаас нь бүсэлхий хэсгээр нь тэврээд “намайг уучлаарай, би ингэх ёсгүй” гээд зогсож байхаар нь би “юу болж байна” гэж асуухад нөхөр зөрөөд буусан. Багш “намайг зодсон ч болно” гэж хэлсэн. Би бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас багшийн нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Өөр маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлжээ. Зодуулсан багш гомдолгүй хэмээн төлбөр нэхээгүй тул шүүх хартай ээжийг 500 мянган төгрөгөөр торгожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ