
Монгол Улсын иргэн, 41 настай, .... компанийн захирал Жао овгийн Ч.Р нь Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын .... тоотод байх өөрийн аав болох БНХАУ-ын иргэн Ж.З-гийн гэрт түүнтэй мөнгө хүүтэй зээллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний гарыг мушгиж пийшин дээр дарж гарыг нь цохиулсны улмаас Ж.З-гийн биед баруун шууны доод 2/1 хэсэг, сарвууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч нь хохирогч “...хүү надад хандаж чи надад долоон жилийн өмнө зээлсэн 80 сая төгрөгнөөсөө хүү бодсон, хүүтэй мөнгө зээлсэн, мөн чи намайг бага байхад зоддог байсан гэж хятадаар хэлээд хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд хүүгээ заамдаж аваад таттал ус ууж байсан цайны аягаа газарт шидээд хагалсан. Тэгээд миний баруун гарын долоовор болон дунд хурууг мушгиад халуун пийшинд аваачиж өгзөг хэсгээр суулган босгохгүй дарсан. Чамайг шатаана гэж хэлэхэд амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би ёолоод чанга орилтол нөгөө өрөөнөөс эхнэр гарч ирээд Р-г надаас холдуулах гэтэл түлхэж унагаасан юм. Эхнэр босож ирээд хүүг салгаад намайг пийшин дээрээс босгоод нөгөө өрөө рүү оруулсан...” гэжээ. Шүүх айхтар монгол хүүг 800 мянган төгрөгөөр торгожээ.