Сүүлийн үед мөнгөнөөс үүдэлтэй томоохон хэрэг Монголд байдаг хятад иргэдийн дунд гарах болжээ. Жонш олборлодог компанийн захирал Ya.W –гийн барааг W.Qiang нь Хятад руу гаргадаг байжээ. Гэтэл сүүлийн үед нийлүүлсэн жоншны мөнгийг өгөхөө байсан гэнэ. Энэ хооронд Ya.W –гийн компани хүнд байдалд орж үйл ажиллагаагаа явуулахын тулд унадаг машинаа хүртэл ББСБ-ны барьцаанд тавьж зээл авжээ. Харин W.Qiang элдэв шалтаг тоочиж сүүлдээ хэл амаар доромжлох болжээ. Нийт авлага нь 600 сая төгрөг гэнэ. Нэлээд муудалцсаны эцэст 2022 оны 5-р сарын 3-нд W.Qiang нь 100 сая төгрөг өгөхөөр болжээ. Тогтсон өдөр W.Ch ажил дээрээ залгахыг нь хүлээнгээ шар айраг уужээ. Орой нь 20 цаг хүртэл хүлээгээд сүүлдээ тэвчээр алдарч утасдахад өөдөөс нь “хүний хэл ойлгодоггүй юм уу” гэж загнасанд уурандаа Хан-Уул дүүрэгт байх гэрт нь очсон байна. Цаашид болсон явдлыг шүүгдэгч “...Хаалгыг тогшиход W.Qiang онгойлгосон. Намайг орооч гэхээр нь би орсон. Зочны өрөөнд ороод буйдан дээр нь суугаад бид хоёр мөнгөний талаар ярилцаж байгаад маргалдсан. Ширээн дээр байсан шилэн аягыг би газар шидсэн. Бид хоёр муудалцаад би W.Qiang-ийн зүүн гуяыг нь заазуураар зүсчихсэн. Уул нь би гэмтээе гэж бодоогүй юм. Цус гараад ирэхээр нь их айсан эмнэлгийн анхны тусламж үзүүлж алчуураар цусыг нь дарсан ...” гэжээ. Заазуур нь хятадуудын дуртай зэвсэг гэхэд болно. Заазуурдахад нь W.ZH, L. SH нарын хятад иржээ. Шарх нь том тул цус их асгарчээ. Шүүгдэгч хохирогч хоёр Монголд ирээд гурван жил болсон агаад нэг ч удаа нутаг буцаагүй гэнэ. Шүүх тэртэй тэргүй ихээхэн өртэй Ya.W-г 1,8 сая төгрөгөөр торгожээ.