alim.mn | 2024.12.26
Сонгинохайрхайн дүүргийн ЗДТГ-ын шинэ байранд хардалтаас үүдэлтэй зодоон болжээ

Энэ дүүргийн төрийн албаныхан нутгийн захиргааны шинэ байранд орсон ч зодооноор “мялаагаад” амжжээ. Зодоон нь бүр хардалтаас үүдэлтэй байжээ. 36 настай эмэгтэй Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Дүүргийн засаг даргын шинэ байрны 701 тоотод хохирогч Т.М-г нөхөртэйгөө хардсаны улмаас үсдэж, зулгаан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар хэсгийн үсний уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Гэрч Ж.Ц нь “... Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны шинээр баригдсан дүүргийн засаг даргын тамгын газрын долоон давхрын 701 тоот өрөөнд хамт ажилладаг Б.Э-ийн хамт өдрийн 13-14 цагийн хооронд байж байсан чинь үл таних эмэгтэй гаднаас орж ирээд Т.М-гийн суудаг ширээний сандал дээр суугаад ширээн дээр нь хоёр хөлөө тавьсан. Тэгэхээр нь би “хэн бэ, яагаад ширээн дээр хөлөө тавиад суугаад байгаа юм бэ” гэж тухайн эмэгтэйгээс асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. Ингээд удаагүй Т.М гаднаас орж ирээд тухайн эмэгтэйд хандаад “чи яаж байгаа юм бэ, энэ чинь албан газар” гэсэн чинь тэр эмэгтэй босож ирээд ширээн дээр байсан эд зүйлийг газарт унагаасан. Тэр хоёр чи манай нөхөртэй явалдсан энэ тэр гээд хэрэлдэж байснаа үл таних эмэгтэй Т.М-гийн үснээс зулгаасан. Т.М бас тухайн эмэгтэйн үснээс зулгаагаад хоорондоо орилоод байж байсан чинь үл таних эмэгтэйн нөхөр А салгасан” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.250
Төрийн алба гэж бөөр бөгс нийлсэн хийх ажилгүй хүмүүс байдаг ш дээ
Gal
1 жилийн өмнө
64.119.23.199
Xaxa chawaas nuguuh sonin yum yum bga da
Төстэй мэдээ