alim.mn | 2024.12.26
Сэлэнгийн Мандал сумын том бизнесмэн болох “Тэнгэр” захын эзэн онцгойн хэлтэсд галчаар ажилласан хэрэг гарчээ

Ийм нэгэн итгэмээргүй хэрэг гарчээ. Үүнийг уншаад “эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэгчилэн том компанийн баян захирлыг тугал хариулахдаа тулаад галч хийсэн хэмээн өрөвдөж болох юм. Гэтэл үгүй аж. Аанай л туг барьж байхдаа эр хүн олзонд гэгчээр нүүрстэй хутгалдаад авчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Тэнгэр бөөний худалдааны төв, захыг эзэмшигч, “Сая сарнай” компанийн захирал С.Бат-Очир нь дошин дээрээ магадгүй хамгийн том бизнесмэн гэнэ. Нутаг усандаа ч нэртэй нэгэн. Гэтэл тэрээр 2021 оны 4-р сараас 10-р сар хүртэл сумынхаа онцгойн хэлтэсд галчаар ажиллаж байсан ажээ.  Ийнхүү хагас жил гаруй ажиллахдаа хоёрхон удаа ээлжинд гарсан агаад нийт 3,9 сая төгрөгийн цалин авчээ. Том компанийн захирлыг нүүрстэй “хутгасан“ хүн нь онцгойн хэлтсийн дарга Д.Алтангэрэл гэнэ. Тийм тул хөдөлмөрийн гэрээгүй, цагийн бүртгэл нь хуурамч байжээ. Ангийн дарга   дуудлага хүлээн авагчдаараа “галч” С.Бат-Очирын цагийн бүртгэлийг нөхөж бичүүлжээ. Ийм сайхан ажил “голдоггүй”, тэр талаараа бусдад үлгэр дууриал болохоор бизнэсмэн гарч иржээ. Тэрээр ажил голдоггүйн дээр бусдын шинэ юманд нүд унагадаг гэнэ.  “Сая сарнай” компанийн захирал галчаар “үр бүтээлтэй” ажиллахын хажуугаар онцгой хэлстийн албаны машины зургаан шинэ дугуйг аваад оронд нь хуучин дугуй өгчээ. Дугуй өгөх шийдвэр гаргасан нь бас л ангийн дарга Д.Алтангэрэл гэнэ. Өдгөө онцгойн хэлтэс том бизнесмэнээс галчийн цалингаа буцааж авахаар болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dikolipo
1 жилийн өмнө
178.159.37.142
mexican pharmacy without prescription - https://cheapdr.top/#
Зочин
1 жилийн өмнө
103.212.118.59
А
Зочин
1 жилийн өмнө
202.161.127.108
Яаасан ичих булчирхаагүй хүмүүс бэ ёстой мөнгө цагаан нүд улаан.билүү нмөнгө улаан нүд цагаан бил үү.....ккккк
Худалч
1 жилийн өмнө
202.126.90.24
Шааж байх шив
Төстэй мэдээ