alim.mn | 2024.12.26
УИХ-ын гишүүний туслах “Оскар” баарны хамгаалагчийг үүдэн шүдийг эмтэртэл цохижээ

Увс аймгийн Түргэн суманд байнга оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 19-р хороо ... тоотод оршин суух, УИХ-ын гишүүний туслах ажилтай, Х...ч овгийн Л.М нь “Оскар” бааранд шөнийн 02 цагт тодорхой шалтгаангүйгээр хохирогчийг цохиж гэмтэл учруулжээ. Болсон явдалыг тухай хохирогч нь “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оскар” бааранд хамгаалагч хийж байтал шөнө 02 цагийн орчим бүжгийн талбайд улаан хүрэн ноосон цамцтай, 30 гаран насны махлаг эрэгтэй хүнтэй маргаж байхаар нь очиж болиулан гарт нь байсан шилтэй шилтэй шар айргийг  текэн дээр тавиулсан. Улмаар уг эрэгтэйд та битгий маргаан хийгээд бай гэтэл шууд миний нүүр рүү хоёр удаа цохиод авсан. Цолхилтоос нэг шүд  эмтэрч, нэг үүдэн шүд хөдөлсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг цохисон эрэгтэй нэлээн согтуу байсан, шаардлага хүлээж авахгүй согтуурхаад хүмүүстэй маргалдаад байсан. Өмнө нь хэд хэдэн хүнтэй маргаан үүсгэсэн...” гэжээ. Гишүүний туслах хийсэн гэм буруугаа хүлээж хохирогчид нэг сая төгрөг төлсөн байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж 500 мянган төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
103.229.120.24
Ийм лаларууд Хулгайчуудын цүнх барьж гэмт хэрэг хийж бна.УИХыг тарааж,орон тооны бус гишүүдтэй болгомоор юм.
Би
1 жилийн өмнө
192.82.80.18
Байнга хаягаар нь нутагт нь буцаагаад архичин шоучин
Төстэй мэдээ