Алдартай өв залгамжлагч Парис Хилтон өнгөрсөн 1 дүгээр сард хүүтэй болсноо зарласан юм. 42 настай Парис Хилтон тээгч эхийн тусламжтайгаар бүл нэмсэн байна. Тэрбээр ээж болсныхоо маргааш инстаграмдаа “Чамайгаа үгээр хэмжээлшгүй их хайраар хайрлаж байна” гэж бичээд хүүгийнхээ гарыг барьж буй зургаа оруулсан юм. Тэгвэл өнөөдөр хүүтэйгээ авахуулсан гоё зургаа цахим хуудастаа оруулжээ.
Өмнө нь тэрбээр “Ээж болох нь миний мөрөөдөл. Картер /нөхөр/ бид хоёр нэгнээ олсондоо маш их баяртай байна. Бид хүүтэй болохыг хүсдэг” гэж “PEOPLE” сэтгүүлд ярьж байв. Парис нөхрийнхөө хамт 2020 оноос хойш буюу сүй тавихаасаа ч өмнө үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болохыг оролдож эхэлсэн гэдэг. Хосууд 2021 оны арваннэгдүгээр сард Хилтоны өвөө Барроны Бэл-Эйр дэх эдлэнд гэрлэсэн юм.
Энэ хүү нь Парис Хилтоны анхны хүүхэд, харин нөхөр Картер нь өмнөх найз бүсгүйгээсээ 10 настай охинтой аж.