alim.mn | 2024.12.26
Нөхрийнхөө утасны дугаарыг “найз” гэж хадгалсан эмэгтэй зодуулжээ

Шүүгдэгч ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  ....дүүргийн ...-р хороо ..р байрны ... тоот гэртээ эхнэртэйгээ үүсгэсэн ахуйн шинжтэй маргааны улмаас нүүр хэсэгт нь цохих, хоолойг боох зэргээр халдаж зодон эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул шууны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “...би тэмцээнд ороод 17 цагт тарна гэж бодсон боловч оройтож 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд нөхөр эрт ирэхгүй яасан юм гэж уурлахаар нь би юу ч дуугаралгүй унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь нөхөр дэлгүүрээс  архи авч орж ирээд том өрөөндөө ганцаараа уугаад байх шиг байсан.Тэгээд манай нөхөр хүүхдээр миний утсыг аваад ир гэж явуулсан ба би өгөөгүй юм. Тэгсэн чинь нөхөр өөрөө хүрч ирээд утас булааж аван нээж үзээд “чи яахаараа намайг найз гэж хадгалдаг юм” гэж уурлаад миний дээр гарч сууж байгаад нүүр толгой руу олон удаа цохиж зодсон...” гэжээ. Харин “найз” нөхөр нь “... эхнэр сагсан бөмбөгийн тэмцээнд явсан ба нилээн оройтож ирсэн. Орж ирээд шууд жижиг өрөө рүү ороод хэвтсэн, би том өрөөндөө сууж байхад хүүхэд эхнэрийн утсыг бариад явж байхад эхнэр миний дугаарыг “найз анд” гэж хадгалсан байхыг хараад очоод “энэ яаж байгаа юм” гэж утсыг нь харуулж асуухад “чи намайг найз анд гэж дууддаг биз дээ” гэж хэлээд маргалдаж би уурандаа эхнэрийн нүүр болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараар цохиж зодсон. Манай эхнэр миний дугаарыг утсан дээрээ найз гэж хадгалсанд  уурандаа энэ хэргийг үйлдсэн...” гэжээ. Шүүх “найз” нөхрийг нэг сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ