alim.mn | 2024.12.25
Ээжийгээ өмөөрсөн бага насны дагавар хүүгээ тэлээгээр ороолгон зодож гар дээр 50 удаа суниалгажээ

Өмнө гурван ч удаа ял шийтгүүлж байсан, 35 настай Б.С нь дагавар хүү болох бага насны Э.З-г “ээжийгээ өмөөрлөө” хэмээн зодож биед хоёр зовхи, эрүү, нуруу, зүүн хацрын зулгаралт, эдийн няцарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн албадан гар дээр 50 удаа суниалгасан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай эгч нь “...орой С агаа ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь дүү  өмөөрсөн. С ах уурлаад дүүг газарт унагаад доороо хийгээд тэлээгээр цохисон. Ээж бид хоёр салгах гээд сандраад наана цаана нь ороод зөндөө татаж чангаасан, нэг харахад дүүг маань аймар зодоод нүүр амыг нь хөхрүүлсэн байсан. Яг өөр хүн болчихсон юм шиг, бараг л алах гэж байсан. Тэгээд дүү маань "Агаа болиоч дээ” гээд уучлалт гуйгаад уйлаад байсан. Биднийг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ манай дүү бид хоёрыг хананд зогсоогоод загнаж байгаад унт гээд унтуулсан. Бид хоёрыг өрөөндөө ороход С ах, ээж хоёр хэрэлдээд юм хум авч шидэлцээд байсан.Хэдэн минутын дараа С ах манай өрөөнд орж ирээд дүүг маань суниа гээд суниалгаж байгаад өмдийг нь тайлуулаад хоёр удаа тэлээгээр бөгсөн хэсэгт нь ороолгосон. Намайг суниалгаагүй, гэхдээ миний бөгсөн хэсэг рүү хоёр удаа ороолгосон...” гэжээ. Харин ээж нь “...С нь гэрт 1-2 пиво уугаад намайг хэл амаар доромжлоод, таних танихгүй хүнтэй хардаж сэрдээд тэсэхийн аргагүй болсон. С уурлаад өмднийхөө тэлээг гаргаж ирээд намайг цохих гэсэн, хүүхдийн жижиг гар утас шидсэн. Энэ үед  манай хүү Э.З босож ирээд “Болиоч та” гээд үурласан. Тэгтэл С “Энэ хүүхэд чинь над руу дайрлаа” гээд дарж аваад шууд дээр нь гарч суугаад, нүүр ам руу алгадаж цохисон. Тэгж зодоод нөгөө муухай тэлээгээрээ хүүг маань ороолгоод 50 удаа суниа гээд хөөрхий хүү маань чадан ядан суниасан чинь болоогүй байна,  дутуу байна гэж суниалгаад  хөл рүү нь хоёр удаа ороолгосон. Мөн охиныг маань хувцасных нь гаднаас хоёр удаа ороолгосон...” гэжээ. Шүүх зэрлэг эрийг 700 цагийн нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ялаар шийтгэсэн байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
202.126.89.49
Дахиад хүүхдэд хүрэхгүй гэсэн баталгаа алга
Зочин
1 жилийн өмнө
202.126.89.49
Дахиад хүүхдэд хүрэхгүй гэсэн баталгаа алга
зочин
1 жилийн өмнө
202.179.27.218
Ийм муухай хог шааруудыг буцаагаад шоронд нь хийгээч. Гарч ирээд зодож ална шдээ. Заавал эцэсийг нь харж байж шоронд явуулах ёстой юмуу. Шоронд явуулаач.
зочин
1 жилийн өмнө
202.179.27.218
Ийм муухай хог шааруудыг буцаагаад шоронд нь хийгээч. Гарч ирээд зодож ална шдээ. Заавал эцэсийг нь харж байж шоронд явуулах ёстой юмуу. Шоронд явуулаач.
зочин
1 жилийн өмнө
202.179.27.218
Ийм муухай хог шааруудыг буцаагаад шоронд нь хийгээч. Гарч ирээд зодож ална шдээ. Заавал эцэсийг нь харж байж шоронд явуулах ёстой юмуу. Шоронд явуулаач.
Yu ve
1 жилийн өмнө
103.57.95.86
Hogiin gichii huuhdiig iim bdaldboryylaad yadag bugs ni zagatnasan pisda ve
Ьл
1 жилийн өмнө
103.57.92.36
Ийм хүн биш юмтай нийлж гэр орондоо оруулж бдаг ээж нь гээд новшоос бүх юм болж бгаан нийлээд алчихдаг ээж аавуудыг бодвол цагдаад өгч гийгүүлж дэ
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.161
Эргүү авгай үр хүүхдээ бодоод наад мэдрэлгүй адгууснаас салаач...
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.161
Эргүү авгай үр хүүхдээ бодоод наад мэдрэлгүй адгууснаас салаач...
Төстэй мэдээ