МАН-ын “нөлөө бүхий” устөрч тул заавал улс төрийн удирдах ажил хийнэ гэж зүтгэдэг Д.Загджавын үед хорихын дарга нар ихээхэн дарамтан дор байжээ. Хамгийн наад зах Хорих ял эдлүүлэх албаны даргад орой бүр тайванынхаа мэдээг чатаар явуулах бичигдээгүй “дүрэм” тогтожээ. Уг нь хорих анги нэгжүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мэдээлэл солилцох шуурхай системтэй, хором мөч бүр нөхцөл байдлынхаа мэдээллийг солилцох боломжтой, энэ ажлыг хариуцсан шуурхай удирдлагын төвтэй, хорих анги, нэгжүүдэд холбоочин гэх албан тушаалтан хүртэл байдаг. Гэтэл төрийн нууцад хамаарах хорих анги нэгжүүдийн нөхцөл байдал, мэдээллийг гадаад улсад төв сервер нь байдаг, цахим халдлага, дайралтад өртөж болзошгүй гар утасны апликейшний чатаар орой болгон мэдээлэх гэсэн хачин үүрэг даалгавар өгсөн байжээ. “Гарсан зөрчилгүй тайван” гэсэн гурван үгийг чатлаагүйн төлөө олон дарга арга хэмжээ авахуулсан аж. Тэд үүнийг хорих ангийн дарга нарыг дарамтлах гэсэн ажлаа мэддэггүй хүний хийж буй ажил гэж дургүйцдэг ч ил хэлж чаддаггүй байсан. Учир нь Хорих ял эдлүүлэх албаны дарга хурандаа нь өмнө нь АТГ-д ажиллаж байсан гэнэ.