alim.mn | 2024.12.22
Хүчтэй Ерөнхий сайд буюу Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлөх заалт нэмэгдлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах нэгэн том үзэл баримтлал нь “хүчтэй Ерөнхий сайд” юм. Энэ тухай сүүлийн хэд хоногт улстөрийн хүрээнд идэвхитэй яригдсан.  Одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ таагүй харьцаатай гэгддэг УИх-ын гишүүн Д.Хаянхирваа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхийг шаардаж байгаа нь бас л сонин юм. Тэрээр саяхан хэвлэлд яриа өгөхдөө “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, өөрөө огцруулах асуудлыг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэх би тууштай дэмжсэн. Гэсэн ч бүлэг дээр энэ заалтыг унагасан. Бидний яриад байгаа гол асуудлын нэг нь Засгийн газрын чадамж, насжилтын асуудал. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх нь цаашдаа манайд хэрэгтэй” гэсэн. Намын бүлэг дээр унасан гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хүчитгэх санаа өдгөө Үндсэн хуульп нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд багтжээ.  Төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 9 гишүүн санал нэгтэй дэмжив. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ