alim.mn | 2024.12.25
“Сайн” ломбардыг дээрэмдэж 615 сая төгрөгийн хохирол учруулсан М.Мөнх-Од, О.Очгэрэл нарын ХЭРГЭЭС ...

Ломбард дээрэмдсэн хэргээс хамгийн дуулиантай нь гурван жилийн өмнөх “Сайн ломбард”-ын “Цахлай” салбарыг дээрэмдсэн хэрэг юм. Энэ хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан М.Мөнх-Од, О.Очгэрэл болон Н.Эрдэнэ-Оргил, Д.Даваахүү нар холбогдсон. Хэрэг мөрдөн байцаалт шүүхийн шатанд сунжирсаар он гарч шийдэгдсэн. Нийт хохирол нь 615 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнд хоёр мянга гаруй гэрээний 3180 хүний эд зүйл алдагдсан  байна. Бэлнээр 11,5 сая төррөгөө дээрэмдүүлжээ. Энэ дээрмээс хойш эмэгтэй ажилчид нь олноороо ажлаасаа гарсан тул 10 гаруй салбараа хаасан гэнэ. Ломбард дээрэмдэх санааг М.Мөнх-Од, О. Очгэрэл нар  гаргажээ. Тэд Нарантуулын комиссын бараанаас дээгүүрээ өмсөх юүдэнтэй цамц, бээлий, эвхэгддэг цүнх, би хар өнгийн юүдэнтэй куртик, хар өнгийн кабель багцлагчаас 4-5 ширхгийг худалдаж авчээ. Оч нь Мөнх-Одод “чи угаасаа цагдаад шалгагдаж байгаа тул чамайг шалгана, харин намайг сэжиглэхгүй, тийм болохоор дээрмээ хийчихээд шууд гэртэй харьчих гэрээсээ гарч ирэхдээ өөр хувцас өмсчих, чамайг 2, 3 хоног шалгах байх, чи зүгээр шалгуулаарай, хэргээ хүлээж болохгүй шүү” гэж захижээ. Тэд “Цахлай” ломбардын хашааны урд талын худгийн дэргэдээс ломбардыг ажигласан. Үдээс хойш 15 цагийн үед хүн цөөрчээ. Мөнх-одыг ороход гурван эмэгтэй ажилтан байсан агаад “хөөрөг авах уу” гэж асуугаад гарчээ. Оч ахдаа байдлыг хэлээд огт хүнгүй болсон 17 цагт бэлдсэн хувцасаа өмсөөд дээрэмдэхээр орсон байна. Оронгуутаа Оч хаалгыг дотор талаас нь түгжжээ. Түгжээд хутгаа гарган “ална шүү, а-нуудаа,  хойшоо бол, ширээнээсээ холд” гэхэд ломбардныхан дохиоллоо дарж амжаагүй гэнэ. Гурван ажилтанг хана руу шахаж зогсоогоод Мөнх-Од айлгаж байгаад сейфийг нь онгойлгуулан шургуулга дээр олон тооны үнэт эдлэлүүдийг уутанд хийжээ. Энэ зуур Оч ах нь ажилтнуудын гар хөлийг нь багцлагчаар боогоод толгойд нь  хогны хар уут угласан байна. Ингээд блэн мөнгө, үнэт эдлэлээс даахаараа авчээ. Тэд ломбарднаас гараад таксинд сууж Зүүн салаа руу явжээ. Таксинд хоорондоо ч яриагүй гэнэ. Зүүн салаанд буугаад ахин өөр такси барьж Жанжин клуб руу хөдөлсөн. Тэнд буугаад хүнгүй гудамжны мухард хувцасаа солиод олзоо хуваагаад салжээ. Мөнх-Одыг таксидсаар Алтай хотхон хүрэхэд гар утас руу нь цагдаагаас залгаж дууджээ.  Гэсэн ч тэр дор нь утсаа унтраагаад 12 хоногийн турш орц подвалиудаар хоноглосон байна.  Ингээд 2020 оны 12-р сарын 30-ны өдөр өөрийх нь зураг  цахимд цацагдсаныг хараад цагдаад очиж хэргээ хүлээжээ. Дээрэмдсэн эд зүйлсээс нэлээд хэсэг нь одоо болтол олдоогүй. Мөнх-Од нь “...Тэр нуусан газартаа би архи уугаад сууж байсан байхгүй юу. Тэгээд  тасарчихсан байна лээ. Яг хаана нууснаа санахгүй байна...” гэжээ. Цагдаа нар Очгэрэлээр нь хүртэл ятгуулаад хэлүүлж чадаагүй гэнэ. Д.Даваахүү “...Би өөрт ноогдсон алт, монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүдийг буцаан өгүүлсэн. Харин надад ноогдсон хоёр сая гаран төгрөгийн бэлэн мөнгийг үрээд дуусгасан...” гэжээ. Н.Эрдэнэ-Оргил “...ломбард дээрэмдээд надад 1.5 сая төгрөг бэлнээр өгсөн, хоёр ширхэг боодолтой юм өгөөд нууж бай гэсэн, цагдаад баригдаад эд зүйлийг гаргаж өгсөн. Харин бэлэн мөнгийг үрээд дуусгасан. Би хэрэг үйлдэх үед хамт байгаагүй, нэг км орчим зайтай газарт байсан... “ гэжээ. “Сайн” ломбардын хамгаалалтыг “Бамбай секьюрити” хариуцаж байжээ. Таван жилийн хугацаанд 300 сая төгрөг авсан гэнэ. Мөн дуудлагаар ирж байсан цагдаа нар гэнэт буцсанаар гэмт этгээдүүдэд зугтах боломж өгсөн хэмээн ломбардынхан гомдолложээ. Хохирол бүрэн барагдаагүй гэнэ. Дээрмийн үед байсан жирэмсэн эмэгтэй ажилтан айсандаа бараг зулбах шахжээ. Анхан шатны шүүх тэдэнд 8-11 жилийн хорих ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DrugsSee
1 жилийн өмнө
178.159.37.142
most reliable online pharmacy: <a href=" https://drugswithoutdrprescriptions.com/# ">prescription drugs online without doctor</a> prescription drug price comparison drugs without dr prescriptions - https://drugswithoutdrprescriptions.com/#
Төстэй мэдээ