Эдийн засгийн хямралын үед нэг мөргөж бас нэг мөргүүлсэний төлөө ийм их мөнгө төлсөн, авсан хэрэг гарчээ. Цэргийн хурандаа Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын төмөр замын бүтээн байгуулалтын 206-р км газарт хохирогч хяналтын инженер Т.Баяр-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэд төмөр замын бүтээн байгуулалтанд цэрэг оролцох эсэх тухай “чухал” асуудлаас болж маргажээ. Хохирогчийн мэдүүлсэнээр оройн 22 цагийн үед хурандаа дууджээ. Очиход нөгөө багийн инженер Загдаа, Эрдэнэсүх нарын хамт сууж байсан гэнэ. Ингээд уух явцад Таван толгой-Зүүнбаянгийн бүтээн байгуулалтын оролцож байсан талаар ярилцжээ. Энэ хяналтын инженер согтоод “танай зэвсэгт хүчин авто замын салбарыг ажилгүй болгож байна, төмөр замын ажилд зэвсэгт хүчин хийж чадаж байгаа юм алга, та нарын ажил явах, явахгүй нь надаас шалтгаална” гээд ширээ шаан босож иржээ. Хурандаа армиа өмөөрөн “зэвсэгт хүчин ажил булаацалддаггүй, төр засгаас гаргасан шийдвэрээр улс орны страгтегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд оролцдог, улсын хилээс 53 км төмөр замын ажлыг бидэнд тушаалаар өгсөн. Тийм учраас оролцож байгаа, ямар нэгэн аж ахуйн нэгжтэй тендерт өрсөлдөж аваагүй” хэмээн хэрэлджээ. Улмаар хяналтын инженер “танай зэвсэгт хүчин юу чаддаг юм бэ” гэж тавлахад нь “та нар авто замын салбарт бусад хувийн аж ахуйн нэгжээ дарамталж, шантаачилж ажлыг зогсоодог шигээ биднийг зогсоож чадахгүй шүү, бид тушаалаар ирсэн төрийн албан хаагчид, ажлаа явуулахын тулд та нарт өгдөг мөнгө байхгүй, чи талбай дээрээ том бай, харин цэргийн ангийн байрласан бүс газарт томрохгүй шүү” гээд заамдалцаж авчээ. Ингээд хурандаа өөрөөсөө өндөр залууд зодуулчих байх гэж бодоод түрүүлж хөдлөе гээд мөргөөд хохиролд 30 сая төгрөг өгчээ. Гэмтлийн зэрэг хэдий хөнгөн гэж гарсан ч ийм их мөнгийг нөхөн төлбөрд өгчээ.