Хоёр жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн мэргэжилтэн О.Марал-Эрдэнэ нарыг АТГ нийслэлд авчирч шалгах гэтэл тэднийг Орхон аймгаас гарахыг хориглосон шийдвэрийг шүүх гаргаж шуугиан тарьж байсан. Гэсэн ч О.Марал-Эрдэнэ нь хоёр өдөр цагдан хоригдсон байдаг. Өдгөө түүний хэргийг шүүх шийдвэрлэжээ. 2015 онд Худалдаа хангамжийн хэлтсийн мэргэжиилтнээр томилогдсон түүнийг 2017-2019 оы хооронд хувьдаа болон өөрийн эхнэр Б.Э-д ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.У-гын нэр дээр үүсгэн байгуулсан боловч зөвхөн тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Э-оос үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртдэг “А” компанитай Эрдэнэт үйлдвэрийг гэрээ байгуулж 2017 онд 49,8 сая, 2018 онд 186,8 сая, 2019 онд 368 саяын гэх мэт нийт зургаан гэрээ байгуулж төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,8 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болон цутгуурын кокс нийлүүлэх гэрээ байгуулж өгсөний хувьд нэг сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт буруутгасан. Тендерт оролцдог компанийг үүсгэн байгуулсан иргэн Б.У нь “...Компани миний нэр дээр боловч бодит байдал дээр Э эгч ашигладаг, би зөвхөн гарын үсэг л зурдаг. 2017 онд Э эгч компани байгуулж тендерт орно, чиний нэр дээр байгуулна, чи гарын үсэг зураад байхад л болно гэсэн. Ингээд компани байгуулсан. Э эгч уг компаниар тендерт орж шалгараад дансанд орсон мөнгийг надаар бэлнээр болон дансаар авахуулдаг, түүний нөхөр гэх О.Марал-Эрдэнэ ах цуг ирдэг. Тендерт оролцож байна гээд материал дээр гарын үзсэг зуруулдаг. Э эгч миний нэр дээрх компанийг ашиглаж тендерт оролцдог, харин нөхөр нь тендерийг нь зохион байгуулдаг л юм байна ...” гэжээ. Харин хахуулын нэг сая төгрөгийн тухайд М.Мөнхсайхан нь “... Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн О.Марал-Эрдэнээс кокс нийлүүлэхэд туслаач гэж гуйсан. Дараа нь над руу яриад кокс нийлүүлэх боллоо, аваад ир гэсэн. Эрдэнэттэй О.Марал-Эрдэнийн санал болгосон “Буган дөрөлж” гэдэг нэртэй компаний нэрээр гэрээ байгуулсан. 30 сая төгрөг орж ирсэн. “Буган дөрөлж” компаний захирал Үүрийнгэгээд 1,5 сая төгрөг өгсөн. 2019 онд баз хүргэний нэр дээр байдаг “Наран тавилга” компанийн нэрээр 40 тонн кокс нийлүүлж 36 сая төгрөг авсан. Мөнгийг М, Бат-Эрдэнэ бид гурав хувааж авсан ба энэ болгоны тендерийн ажпыг Марал-Эрдэнэ зохион байгуулж манай компанийг шалгаруулж дэмжиж өгсөн...” гэжээ. Үүнээс шүүх хахуулын хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хангамжийн экс менежерд хоёр жилийн хорих ял оноожээ.