“Вперед, Россия!” зохион байгуулагч, захиалагч нь Буриадын улсын Филармони. Уг тоглолтын тайз, уран бүтээлчдийн дуулах үнэ, тоглолт, тайзны засал, хөтөлбөр, хувцас, тайзны чимэглэл гээд баярт шаардлагатай зүйлийн тооцоо гарчээ. Урьдчилсан тооцоогоор, Улаан-Үд хотын баярын тоглолтын ойн төсөв 24,000,000 рублийн үнэтэй байх аж. Хамгийн их мөнгө Олег Газмановт оногдох болролтой. ОХУ-ын Ардын жүжигчин Олег Газмановыг танилцуулах шаардлагагүй. Социализмаас үеэс л зөвлөлтөд алдаршсан, хэдэн үетэй зэрэгцэн уран бүтээлээрээ “уралдаж” яваа дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч билээ
Тэр тоглолтыг амилуулдаг, түүний дуунуудын үг хурдан “далавчтай” болж, аялгуу нь тогтооход хялбар, концертын эрч хүч, уур амьсгалд чухал нөлөө үзүүлдэг. “Эскадрон”, “Эсаул”, “Офицерууд”, “Ганцхан”, “Ээж” гээд хит болсон дуунуудыг жагсааж болно. Тийм болохоор 71 настай дуучинд буриадууд гар татахгүй бололтой.