alim.mn | 2025.06.08
Прокурор эр ЗГХЭГ-ын ажилтан эмэгтэйг зодсон гэх хэрэгт прокурор цагаадаж эмэгтэй нь торгуулжээ

Гурван жилийн өмнө гарсан энэ хэрэг сунжирсаар өнгөрсөн онд шийдэгдсэн. Тухайн үед УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г нь ЗГХЭГ-ын нууцын ажилтан Ц.У-тай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрлах "Сан" зочид буудлын 406 тоот өрөөнд муудалцаж улмаар хохирогчийн цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт холбогдсон. Харин эмэгтэй нь гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г нь намайг зодоогүй” хэмээн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг буруутгагдсан.  Зочид буудлынхан “...манай ресепшен охин тэр хоёрыг “хоорондоо зодолдоод байгаа юм чинь гарцгаа” гэтэл эмэгтэй нь “би жоохон байж байгаад гаръя” гэж хэлсэн. Харин эрэгтэй нь үгэнд ороод гараад явчихсан...” гэж мэдүүлжээ. Эмэгтэй нь гараад зодууллаа хэмээн цагдаа дуудсан аж. Хэрэг гардаг өдөр прокурорын байгууллагийн ой болоод эмэгтэй нь эрэгтэйдээ гадаадын 2,5 литрийн архи бэлэглэсэн гэнэ.  Зочид буудалд ороод 23-р сургуульд хүүхэд оруулах тухайгаас болж маргалдан түр тар хийжээ.  Шүүх сунжирсан хэргийг хэлэлцээд экс прокурорын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж цагаадгажээ. Харин ЗГХЭГ-ын ажилтан эмэгтэйг худал мэдүүлэг өгсөн хэмээн хоёр сая төгрөгөөр торгосон байна. Мөн эмэгтэй нь эрэгтэйгээсээ 15 насаар дүү байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Prednisone
2 жилийн өмнө
178.159.37.142
prednisone 200 mg tablets: <a href=" https://prednisonesale.pro/# ">otc prednisone cream</a> prednisone 50 prednisone generic brand name - https://prednisonesale.pro/#
Prednisone
2 жилийн өмнө
178.159.37.142
prednisone over the counter uk: <a href=" https://prednisonesale.pro/# ">prednisone 2.5 mg tab</a> prednisone 20mg online buy prednisone with paypal canada - https://prednisonesale.pro/#
Төстэй мэдээ