alim.mn | 2024.12.25
“Жи сэн сон мао” компанийн захирал Хө Бай Чао хоёр гартаа хутга заазуур бариад монгол иргэн лүү дайрч гэмтээжээ

БНХАУ-ын иргэн, 35 настай, “Жи сэн сон мао” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10-р хороо, Евро тауны .... тоотод оршин суудаг, Хө Бай Чао /Не Ваi сhао/  нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг шорлогын газрын гадна монгол иргэнтэй маргалдаж улмаар биед нь халдан хутгаар зүсэж, хатгаж эрүүл мэндэд нь хамар, духны хатгагдсан шарх, зүүн хацрын зулгаралт, цээж, хэвлийн хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ. Болсон явдлын тухай хохирогч Б.О нь “... Орой 22 цаг өнгөрч байхад шорлогын газраас гарахад халзан толгойтой, хар өнгийн куртик өмссөн БНХАУ-ын иргэн нэлээн согтуу байдалтай руу дайраад агсраад байхаар нь би түүнийг эхэлж цохиж унагаасан. Гэнэт нүүр рүү юмаар цохих шиг болоод цус гоожсон. Би “яаж байна аа” гээд орилоод эргээд харахад миний цохиж унагаасан халзан толгойтой БНХАУ-ын иргэн гартаа шар иштэй хутга барьсан зогсож байсан. Тэгээд би түүний хутгатай гар руу дайрах үед хутга, гар утсаа унагаачхаад зугтаагаад явсан. Тэгээд ухаан алдсан ...” гэжээ.  Харин “Жи сэн сон мао” компанийн захирал Хө Бай Чао нь “... найз нартайгаа шорлог идэж, пиво уусан. Тэндээс орой 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд гарцгаасан ба гараад явж байхад орчуулагч маань бусадтай маргалдаж байхаар нь салгах гэтэл хохирогч  гарч ирээд намайг цохиж газар унагаасан. Би босоод шорлогын газар руу гүйж ороод гал тогооны хэсгээс заазуур, хутга авч хоёр гартаа барьж гарсан...” гэжээ. Шүүх түүнийг 700 мянган төгрөгөөр торгожээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин.
1 жилийн өмнө
66.181.190.99
Монгол залуу байсан бол цагдаа сүргээрээ хүч хэрэглэж том шоу үзүүлж барьж хориод л 1жил хаашаа ч явахгүй гав зүүлгээд ...Хятадуудад бол хонь хүн гэмтээж алах гэж байхад700.0 төгрөгөөр торгоод арай юу Монголын цагдаа нэртэй гөлөгнүүд...

Төстэй мэдээ