alim.mn | 2024.12.25
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдахдаа нэг хүний 65 мянган төгрөгний үнэтэй тансаг хоол зоогложээ

Баянголын ИТХ-ын төлөөлөгчид хэмээх буцалтгүй тусламж авч ханадаггүй, чадавхижиж дуусдаггүй, төсөвд халгаатай, дарамттай нөхөд байсаар сонгуульт хугацаагаа дуусгах нь. Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдааны зөвхөн хоол ундны зардал л гэхэд гурван сая төгрөгт хүрэх шахдаг. Энэ удаагийн хуралдааны зардлаас харахад төлөөлөгчид нэг өдөр хуралдахдаа 2,7 сая төгрөгийг заржээ. Үүнээс 2,2 сая нь зөвхөн өдрийн зоогонд зарцуулагдсан агаад 35 төлөөлөгч нэг хүний 65 мянган төгрөгний үнэтэй тансаг хоолны сэт зооглосон байна. Үнээс нь л харахад арааны шүлс асгаруулам гэдэг нь тодорхой. 65 мянга гэдэг бол хотын төвийн дээд зэрэглэлийн зоогийн газрын хоолны цэсэнд байдаг үнэ. Төлөөлөгчид тансаг хоолон дээрээ уутаар нь кофе, хайрцагаар цай уужээ. Цай кофендоо 60 мянган төгрөгийн үнэтэй жигнэмэг дүрж иджээ. Бүхэл бүтэн дүүргийн төлөө бүхэл бүтэн өдөр бие сэтгэлээ зовоон хуралдахад энэ мэтийн зардал гаралгүй яахав ... Хоолын зардал нь дүүрч гэхэд төлөөлөгч нар улсын мөнгөөр байнга олж авсан "чадавхиа" хэзээ дүүргийнхээ төлөө гаргах юм бол доо. Тэр чадавхийн "ач тус"-ыг үзэх гэсээр байтал 2024 он боллоо. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
1 жилийн өмнө
66.181.187.201
өсөхийн өлөн арилаагүй хүн хогнууд
Төстэй мэдээ