“Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, одоо 40 гаруй жил уран бүтээлээ хийж яваа МУГЖ Ж.Уранчимэгийн залуу нас. Залуудаа сайхан явсан ч тэр гоо үзэсгэлэнгээ ор тас алдах нь бий, харин өнгө үзэсгэлэнгээ өнгөлж, өдрөөс өдөрт өнгө нэмж, нас насандаа гэрэлтсээр яваа эмэгтэйчүүд ч бий. Тэдний нэг нь МУГЖ У.Уранчимэг.
МУГЖ Ж.Уранчимэгийн анхны нөхөр нь “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Дамдин гэж хүн байсан. Харамсалтай нь 31-хэн насандаа өвчний улмаас хорвоог орхисон. Тэрээр эхнэртээ зориулан “Сайхан монгол бүсгүйд би хайртай” дуугаа зохиожээ.
Нөхрөө алдах үед МУГЖ Ж.Уранчимэг 28 настай, ой хүрээгүй, 3 настай хоёр охинтойгоо үлдсэн гэдэг. Анхны ханиа алдсан ч хоёр охиноо 24 цагийн цэцэрлэгт өгчихөөд “Баян Монгол” чуулгад ажиллаж эхэлсэн. Нас нь 60 насны босгыг давсан ч тайзнаас буух болоогүй гэдгээ баталсаар яваа дуучин.
Монголын сайхан сайхан бүсгүй, дуучдын нэг Ж.Уранчимэг дахин гэрлэж, 52 насандаа хуримын бөгж зүүсэн. Нөхөр нь өөрөөс нь 20 насаар дүү гэдгийг бултаараа мэднэ. Дуучин П.Хатанбаатар 2004 онд СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо сүмийн пастор. Тэр хоёр сүмд танилцаж анх учирсан болохоор амьдралд нь архидалт, үзэн ядалт, үл ойлголцол огт байдаггүй, үлгэрт гардаг шиг амар сайхандаа жарган амьдарч байгаа гэнэ.