Манай сайдууд дундаас хамгийн баяны тоонд Соёлын сайд Ч.Номин орно. Түүний баяныг бүгд мэдэх тул батлах илүү зүйл бичих нь цагийн гарз. Сайд хатагтай өнгөрсөн онд амраагүй ажилласан гэнэ. Гэтэл түүнд яамны ТНБД С.Оюунбилэгийн 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн Б/105 тоот тушаалаар ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж нийт 3,9 сая төгрөг олгожээ. ТНБД-тан нягтлан бодох мэргэжилтэй тул ингэж нэмэгдүүлж өгч болохгүй гэдгийг сайн мэдэж байсан. Мөн дээд байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байсан гэнэ. Гэсэн ч тэгээгүй тул сайддаа төрийн мөнгөөр тал зассан гэх хардлага төрж байна. Сайд нь ч авч л байдаг. Уг нь нэмэгдлийн хэдэн төгрөгөөр дутахааргүй аавын буян бий дээ. Нэр баастахын нэмэр гээд болиогүй байна. Мөнгө мөртэй тул дараа нь тэртэй тэргүй илэрнэ гэдгийг бодсонгүй. Иймэрхүү санхүүгийн жижигхэн боольхой дээр ч гэсэн яамыг толгойлж байгаа хоёр хатагтайн санаа яв цав нийлж байгаа нь дараа нь яах бол гэсэн айдсыг давхар төрүүлж байна.