МАК-ийн эзэн Б.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр, охин Н.Цэлмүүн хоёр монголчуудын танил болсон. Харин бага хүү Н.Мөнгөншагайг Б.Нямтайширийн хүү биш, Н.Номтойбаярын хүү, 20 хүрээгүй багад нь төрсөн учраас өвөө нь өргөж авч өөрөөрөө овоглосон гэлцдэг. Н.Мөнгөншагай АНУ-ын “West Point” цэргийн академийг төгсөн, Зэвсэнгт хүчний 084 дүгээр ангид ажиллаж байгаа. Ах эгч хоёрыгоо бодвол цэргийн албанд зүтгэж, төрийн албанд ажилладаг Н.Мөнгөншагайг олны анхааралд орж ирсэн нь найз бүсгүйтэй нь холбоотой.
Н.Мөнгөншагай Монголын шилдэг моделиудын нэг Баярхүүгийн Ялгуунтай үерхсээр багагүй хугацааг үдэж буй. Б.Ялгуун Монголоос илүү гадаадад ажиллаж, Тайланд, Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конг, Индонези, Турк, Грек, Итали улсуудад амьдарч, ажилласан. А нх 19 насандаа Хонг Конгийн нэр хүндтэй Jessica сэтгүүлийн нүүрэнд гарч, олон улсад моделиор ажиллах гараагаа эхлүүлсэн юм. Ингээд 2017 онд Б.Ялгуун Италийн Marco de Vincenzo брэндийн pre-fall 2017 цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, Миланы загварын долоо хоногийн хүрээнд Италийн Stella Jean, Гүржийн Situationist брэндүүдийн тайзнаа алхсан билээ. Б.Ялгуун Сингапурын 3mmodels ба IMG Models Worldwide агентлагуудад харьяалагддаг. Б.Ялгуун 1996 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн. Өчигдөр төрсөн өдөр нь тохиосон Б.Ялгуун 24 нас хүрч, монголчуудын тооллоор 25-ны жил нь орлоо. Айлын бэр болох цаг нь ч ирж, Алтны магнатын бэр болох байх аа. Б.Ялгууныг нэр шигээ, "Ялгуун" дуу шиг амьдардаг гэх юм билээ.