alim.mn | 2024.12.25
“Сүлд” спорт хорооны дарга хурандаа, Даян аварга Н.Батсуурь 8,8 сая төгрөгөөр цалинжуулсан гадны хүнээ зарлана уу ...

ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны даргаар Даян аварга, хурандаа Х.Батсуурь ажилладаг. Тэрээр 2019 оноос хойш энэ хороог удирдаж байна. Өнгөрсөн онд “Төрийн хэмнэлт”-ийн тухай хуулиар тусгай хүчний байгууллагуудын спорт хороог Биеийн тамир, спортын хороонд нэгтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор “Алдар” спорт хорооны дарга Далай аварга, хурандаа Г.Өсөхбаяр, “Сүлд” спорт хорооны дарга дэд хурандаа Н.Батсуурь нарыг ажлаа өгнө гэсэн ч  одоо болтол ажилласан хэвээрээ. Харин ч  хөөрхөн “бужигнуулж” явна. “Сүлд” спорт хороонд л гэхэд л тус байгууллагад хамааралгүй хүнийг удаан хугацаагаар цалинжуулж  байсан нь илэрчээ.  Гадны хүнд бүр 8,8 сая төгрөгийн цалин олгосон гэнэ. “Сүлд” спорт хороонд хамааралгүй хүнд ямар  үндэслэрээр цалин олгож байснаа Даян аварга, хурандаа Н.Батсуурь бөх хүн шиг хэлэх цаг  болжээ. Мөн 8,8 сая төгрөгийг хэн төлж улсыг хохиролгүй болгохыг хэлнэ үү ...  Аваргын зангараг гаргаад өөрөө төлөх юм биш биз ..

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ