Өнгөрсөээ оны хавар УИХ 2022 оны төсвийг тодотгож, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хамтад нь баталсан. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон. Мөн нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байх, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглосон юм. Ийнхүү хориглосноос гадна дэд дарга, орлогч, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, орон тоог хэвээр хадгалахыг хориглосон. Үүнээс өмнө нийслэлийн Засаг даргын 2021 оны “Дүүргийн ЗДТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах” тухай А/1058 тоот захирамжаар Засаг даргын зөвлөхийн орон тоог хассан. Гэтэл өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн зөвлөхийн орон тоонд хоёр ч хүн ээлжилэн ажиллаж цалинд нь 15 сая төгрөг зарцуулжээ. Засаг даргатан зөвлөхгүй бол ажлаа хийж чадахгүй болсон уу, эсвэл нийслэлийн Засаг даргын өөдөөс “даналзсан” уу ...