Хоёр компанийн шүүхдэж буй маргаантай холбоотой санхүүгийн чухал баримт хадгалсан цүнх, нотебүүк, флаш дискийг захиалгаар хулгайлсан хэрэг гарчээ. Өмнө нь ял шийтгүүлж байсан О.Шинэбаяр нь “Пирамид Орд” компанийн дэд захирлы гэрийн тагтных нь сараалжин төмрийг хөрөөджө ороод санхүүгийн маш чухал баримттай цүнх, нотебүүк, флашийг хулгайлжээ. Тус компани нь “Бесон” хэмээх компанитай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхдэж байсан аж. Нотебүүкд “Пирамид Орд”-ын 2012 оноос хойшхи бүхий л санхүүгийн файл байсан гэнэ. Цүнхэнд нь бичиг баримттай хоёр хавтас байснаас нэгэнд нь “Бесон” компанитай маргаантай байх үеийн санхүүгийн баримтууд нотариатаар баталгаажсан эх хувиараа байжээ. Уг баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр бэлдэж байгаад ийнхүү хулгайлуулжээ. “Пирамид Орд”-ын ерөнхий захирал Г.Цолмон нь “Бесон”-той шүүхдэж байгаа тул санхүүгийн маш чухал баримтууд алдагдах, устах аюултай тул “найдвартай” газар хадгал гэсний дагуу дэд захирал нь ажлын өрөөнөөсөө гэртээ авчраад байжээ. Цагдаа О.Шинэбаярыг барихад түүнд санхүүгийн баримтууд байгаагүй, нотебүүк л гарч иржээ. Гэсэн ч доторхи файлыг нь сэргээхийн аргагүй гэмтээсэн байжээ. Санхүүгийн баримт хурлгайлсан О.Шинэбаяр цагдан хоригдож байгаад батлан даалтаар гарчээ. Энэ үед Баттулга гэгч “Пирамид Орд”-ынхонтой холбогдож “...Зайсангийн Зайсан лоунжид байна, танай захирлын гэрээс хулгай хийсэн хүн чинь батлан даалтад гарсан байна, дуудчихлаа хүрээд ир” гэжээ. Тэнд очсон ажилтан нь “... намхан биетэй залуу орж ирээд Баттулгатай юу байна ах гэж гар бариад тэр хоёр хоорондоо энэ асуудлын талаар яриа өрнүүлсэн. Тэр залуу хэлэхдээ хэргийг би хийсэн гэдгээ хүлээгээд шалгагдаж байгаа, захиалагч байгаа, тэгэхдээ би тэр захиалагчийг гаргаж ирсэн ч 10 жилийн ял, гаргаагүй ч 10 жилийн ял авна гэж хэлээд гарахын өмнөхөн ахаа 10 сая төгрөг зохицуулаад өгчих, тэгвэл би тэр захиалагчийг хэлээд өгье гэсэн ...” гэжээ. О.Шинэбаяр нь мөрдөн байцаалтанд “...Б.Бат-Эрдэнэ надад зөөврийн компьютер, шүүгээн дээр байгаа алтлаг шар өнгийн флаш дискийг хулгайл гэж уг айлыг зааж өгсөн. ...Би Б.Бат-Эрдэнийн хэлсний дагуу уг айл руу ороод зөөврийн компьютер, флаш диск болон өөр бусад эд зүйлсийг авсан..” гэжээ. Харин “Пирамид Орд”-ынхон энэ хэрэгт “Бесон” компанийн захирал Д.Батжаргалыг сэжиглэж байгаа гэнэ. Хөгжлийн банкны сонсгол дээр энэ хоёр компанийн маргаан яригдсан. “Бесон” компанийн захирал нь