alim.mn | 2024.12.25
Цахимаар танилцсан залуу бүсгүйг согтоогоод картнаас нь 10 сая төгрөг хулгайлан “Гранд марк-2” аваад осол гаргажээ

Дөрвөн хүүхэдтэй, өмнө нь хэдэнтээ ял шийтгүүлсэн, Өмнөговийн харьяат Б.Санжааготов нь хохирогч Б.Э-гийн Хаан банкны виза картыг хулгайлж АТМ-ээс хоёр удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “ ... Миний гар утас руу Санжаа гэдэг залуу байн байн залгаад байхаар нь ярьсан чинь би гэрээсээ гарах гэж байна, гэрийнхээ хаягийг явуулчих, очоод авчихъя гэсэн. Тэгээд удалгүй манай гадаа ирчихсэн байна гэсэн. Тэгээд би гарахад саарал өнгийн машинтай ирчихсэн байсан. Би машинд нь суусан чинь бас нэг эрэгтэй байсан өөрийгөө Балжка гэж байсан. Тэгээд бид гурав манай гэрийн гаднаас хөдлөөд СU орж архи пиво авсан. Тэндээсээ гараад Модны хоёр хавьцаа байх би хот сайн мэдэхгүй нэг буудалд ороод тэр хоёр архи уусан, харин надад авсан хоёр пивоныхоо нэгийг нь задалж өгсөн. Тэгээд би пивоноос нь жоохон уугаад 00-ын өрөө орсон. Гарч ирээд юм ярьж байхад Санжаа миний гар утсыг барьчихсан байснаа гар утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би гар утасныхаа кодыг хэлчихсэн. Тэрнээс хойш юмаа санахгүй байгаа. Өглөө 06 цагийн үед буудлаас гарсан. Гэртээ харихад ээж данснаас чинь юун мөнгө гарсан юм гэсэн. Тэгэхээр нь мөнгө гарсаныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. Харин шүүгдэгч нь “... Би өөрийн “Самбуу Самбуу” нэртэй фейсбүүк хаягаар Энхцэцэг нэртэй фейсбүүк хаягтай эмэгтэйтэй танилцаж фейсбүүк чатаар харилцаж байхад Энхцэцэг Өмнөговь сумын Цогтцэций суманд байна Улаанбаатар хотод дүү нь сургуулиа төгсөж байна гээд ирж таарсан. Би Балжка буюу Балжиннямтай холбогдоод  нэг буудалд орохдоо архи пиво аваад орсон. Бид хоёрыг Балжка хүргэж өгөөд буудалд оруулаад хэсэг сууж байгаад явсан. Би явдалдаа ядраад уусан зүйлдээ тасраад унтсан байсан. Өглөө сэрэхэд Энхцэцэг бид хоёр хамт байсан ба би мөнгө байна уу, буудлаа өнөөдөр дахиад нэг өдрөөр сунгуулна гэхэд Хаан банкны карт, нууц дугаараа өгсөн. Би авч гараад АТМ-д уншуулж үлдэгдлийг нь шалгахад 10 гаруй сая төгрөг байхаар нь бүгдийг нь  уншуулж аваад буцаж буудалдаа очсон. Тэгээд Энхцэцэгийг таксинд суулгаж өгөөд явуулсан. Би авсан мөнгөөрөө “Гранд марк-2” маркийн машин авсан. Удаагүй осол гаргаад машинаа задлаад зарсан...” гэжээ. Шүүх түүнд 3,4 жилийн хорих ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
103.212.116.27
33NASNI ERTEI SEXSDN80955877
Зочин
1 жилийн өмнө
103.212.116.27
AX NARAAS S AWN80955877
Зочин
1 жилийн өмнө
103.212.116.27
DYYDLGN SEXSUG XUSNEER80955877
Төстэй мэдээ