alim.mn | 2024.12.25
ЭЗХЯ-ныхан Тэрэлжийн 46 сая төгрөгний сургалтын баримтаа нөхөн бүрдүүлж “сэргэлэнтжээ”

Ч.Хүрэлбаатар сайдтай энэ яамныхан өнгөрсөн онын 6-р сарын 10-11-ны нарлаг өдрүүдэд Тэрэлжид хоёр өдөр сайхан амраад ирсэн байж магадгүй нөхцөл байдал үүсжээ. Тухайн үед “Хөгжлийн бодлого боловсруулалт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах нь” сэдвийн хүрээнд яамны бүх ажилтнууд оролцсон сургалтыг  байгалийн сайхан болох Тэрэлжид “хийсэн” гэнэ. Хоёр өдрийн энэхүү сургалтын зардлын 15 мянган доллар буюу 46,8 сая төгрөгийг Дэлхийн банкнаас авсан байна. Гэтэл ийм “чухал” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийсэн гэх үзүүлж харуулах тайлан байхгүй байжээ. Түүгээр ч үл барам 46 сая төгрөгөөр сургалт явуулсаныг батлах  санхүүгийн анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлсэн нь илэрсэн байна. Санхүүгийн баримтыг нөхөн бүрдүүлэх нь төрийн албаныхны сайн чаддаг зүйлийн нэг. Дэлхийн банкнаас сургалт явуулна хэмээн худлаа хэлж мөнгөө аваагүй баймаар юм. Үнэхээр сургалт явуулсан бол баримтууд байх ёстой. Гэтэл алга. Байгаагаас бодвол яамныхны  зуны сайханд Тэрэлжид авахуулсан хэдэн зураг л байгаа биз.  Ийнхүү эн яамныхан 46 сая төгрөгөн дээр “сэргэлэнтээд” баригджээ. ЭЗХЯ-ыхан ингэх юм бол эдийн засаг хөгжихгүй л дээ ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ