alim.mn | 2024.12.25
“Хүрлээ”, “Дөлгөөн” хочитууд хүүхдүүдийн “Айфон”, “Самсунг” хулгайлан утасны ченжид зарахдаа “гай” таарч цагдаад гардуулжээ

Тэр өдөр утсаа алдсан хүүхдүүдэд гай таарсан бол утсыг нь хулгайлсан хулгайч нарт ч гай таарч үйлдэл дээрээ баригджээ. Цагдаагийн халаасны хулгайн санд бүртгэлтэй Хүрлээ хочит Ч.Хүрэлбаатар нь хүүхдийн паркад ажиллахаар гарчээ. Замдаа Төв номын сангийн автобусны буудлын камер өнгөрөөгөөд Энх тайваны гүүрийн чиглэлд  ганцаараа алхаж байсан 15 орчим насны сурагч охины дүрэмт хувцасных нь баруун жижиг халааснаас “Самсунг А2” загварын гар утас хулгайлан олзын “салхиа” хагалжээ. Үүндээ урамшин парк ороод галзуу хулганы орчим ангиараа бололтой явж байсан хүүхдүүдийн дундаас цагаан шаргал өнгийн костюм нөмөрсөн эмэгтэй хүүхдийн халааснаас үзмэн ягаан өнгийн “Ай фоне11” загварын гар утас хулгайлан авчээ. Хулгайлсан хоёр утсаа паркийн хашааны баруун талын хүнгүй газар модны ёроолд нуугаад 10-20 минут тамхи татан сууж амарсан аж. Тамхиа татаад буцаж парк руу ороход мөн л халаасны хулгайн санд бүртгэлтэй Дөлгөөнөө хочит эмэгтэй Ж.Золжаргалтай таарч ойр зуурын юм яриад салжээ. Тэр бас паркад “ажиллаж” байсан. Хүрлээ ээлжит “байгаа” сонгон хоёр цаг гаруй эргэлдсэн байна. Ингээд нүдэнд нь хиймэл нуурын эрэг дээрхи хэдэн эрэгтэй хүүхэд нүдэнд нь тусжээ. Өндөр туранхай бандийн зүүн халааснаас хөх өнгийн том гар утас цухуйсан байхаар нь “туугаад”  нуусан гар утас руугаа очиж бүх олзоо аван паркаас гарчээ. Энэ өдөр Дөлгөөнөө хочит Золжаргал нь мөн олз сайтай байсан гэнэ.  Эхлээд хар хувцастай охины баруун халааснаас нь “Айфоне11 про” загварын гар утас хулгайлан авчээ. Дараа нь далайн дээрэмчний хөлөг онгоцны зүүн урд хэсэгт явж байсан 30 гаруй насны эмэгтэй хүний урт оосортой бор өнгийн цүнхнээс “Самсунг Галакси А50” загварын гар утас хулгайлаад шууд паркаас гарчээ. Хоёр “хашир” утсаар холбогдон орой нь уулзжээ. Энэ үед Хүрлээ нь  10 гаруй жилийн өмнөөс таних гар утасны ченж Ө.Энхжаргал руугаа ярьжээ. “Мөнгө байна уу” гэхэд ченж 620 мянга байгаа гэжээ. Хүрлээ  гар утас хулгайлсан талаараа хэлээд байгаа мөнгөнд чинь түр барьцаанд тавьчихмаар байна гэжээ. Тэгээд 10 хоногийн дараа 650 мянга болгож өгье гэхэд ченж зөвшөөрч тэд Сансарын шатахуун түгээвэрийн Хаан банкны АМТ-д уулзахаар болжээ. Золжаргал ч хугайлсан хоёр утсаа 400 мянгад өгөхөөр ченжтэй тохирчээ. Хүрлээ утасны ченжтэй АТМ-аас мөнгө аваад гарч ирэхэд жинхэнэ “гай” гэгч таарчээ. Яг энэ үед шатахуун түгээвэр дээр байсан Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Хүрлээг харжээ. Тэрээр “ ... халаасны хулгайн санд бүртгэлтэй Хүрлээ хочит Ч.Хүрэлчулуун нь үл таних нэг залуутай Хаан банкны АТМ дотроос гарч ирэн халаасандаа мөнгө хийгээд машиндаа суусан. Тэр үед шалгахад Ч.Хүрэлчулуун нь мөн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдийн санд бүртгэлтэй Золжаргал гэх эмэгтэйн хамт явж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн урд хайрцгаас дөрвөн ширхэг гар утас гарч ирсэн тул Ч.Хүрэлчулуун, Ж.Золжаргал нарыг хулгайлсан гар утсаа өгсөн байж болзошгүй үндэслэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын жижүүрт мэдэгдэн жижүүрийн бүрэлдэхүүн дуудан тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэж материалжуулсан...” гэжээ. Өдгөө халаасны хулгайчид болон утасны ченж нарын хэргийг тусгаарлажээ. Гар утасны ченжийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж нийт таван ширхэг гар утсыг худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шүүх зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. Мөн Ч.Хүрэлчулуун, Ж.Золжаргал нартай уулзаж харилцахыг хориглосон.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
@sssss
1 жилийн өмнө
66.181.161.67
erguu alnuud zlaasai utas avah gj bhd
@sssss
1 жилийн өмнө
66.181.161.67
erguu alnuud zlaasai utas avah gj bhd
Төстэй мэдээ