alim.mn | 2024.12.25
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа цагаа бүртгүүлэлгүйгээр цалин авдаг гэнэ

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын цалин олгох анхан шатны баримт нь цагийн бүртгэл байдаг.  Цагийн бүртгэлийг үндэслэж цалингийн тооцоог боддог. Тэгвэл энэ журам Сэлэнгэ аймгийн ИТХ-д үйлчилдэггүй аж.  ИТХ-ын дарга хатагтай Б.Нарантуяа нь цагаа бүртгүүлдэггүй гэнэ. Цагаа бүртгүүлээгүй мөртлөө 2022 оны 12-р сард 1,9 сая төгрөгийн цалин авчээ. Цагаа бүртгүүлдэггүй гэдэг нь ажилдаа тааллаараа ирдэг болж таарч байна. Хүсвэл очино, хүсэхгүй бол очихгүй. Өглөө 09 цагт очих хэрэггүй, орой яг 18 цагт ч тарах шаардлагагүй. Ёстой “намайг хэн хэлэх вэ” гэдэг шиг загнадаг аж.  Түүнээс гадна 2021 онд ИТХ нь 70 сая төгрөгийн тендер зарлаж  35 төлөөлөгчдөө таблет авч өгчээ.  Тэрхүү 37 ширхэг табалетээс одоо нэг нь ч байхгүй гэнэ.  Учир нь төлөөлөгчид нь буцааж өгөлгүй “нохойн” замаар оржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ