alim.mn | 2024.12.25
ТӨБЗГ-ын “буян”-аар МҮХАҮТ улсын 27 өрөөтэй, зургаан давхар барилгад хоёрдахь жилдээ түрээсгүй “жаргаж” сууна

Б.Цэнгэл даргатай ТӨХЗГ-ын гол үүрэг нь төрийн өмчийг нь үр ашигтай ашиглаж төсөвд орлого оруулах явдал. Гэтэл энэ үүргээ  О.Амартүвшин ерөнхийлөгчтэй МҮХАҮТ дээр биелүүлэлгүй хоёрдахь жилдээ орж байна. 2019 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 5235 м.кв талбайтай, зургаан давхар, нийт 27 өрөөтэй барилга  ашиглалтанд  орсон. Гэтэл энэ том обьектыг 2021 онд МҮХАҮТ-д ямар ч үнэ төлбөр, түрээсгүйгээр зөвхөн ашиглалтын зардлаа төлөх нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаатай ашиглуулах гэрээ байгуулаад өгчихжээ.  Ийнхүү танхим  зургаан давхар байранд үнэгүй тарвалзаж  харин ТӨБЗГ төсөвд их хэмжээний түрээсийн орлого оруулах үүргээ санаатайгаар биелүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна.  Төрийн өмчийн бүхэл бүтэн барилгыг гурван жил түрээсгүй ашиглана  гэдэг нь тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Жирийн нэгэн иргэн, команпанид  мөрөөдөөд ч олдохгүй боломж. Харин энэ боломжийг  МҮХАҮТ авч чадсан гэхээр дээгүүр маш том найраа явагдсан байж болзошгүй байна.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ