“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгч ажилтай, 57 настай, ганц бие Д.Д нь Баянзүрх дүүргийн ........... тоот хашаанд өөрийн гэртээ үл ялиг шалтгааны улмаас хохирогч М.Г.гийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа алгадаж, үснээс зулгааж, толгой руу 2-3 удаа цэцгийн хуванцар ваараар цохиж, баруун гараас нь чирсний улмаас хохирогчийн биед зүүн хацар, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун тохой шуунд цус хуралт гэмтлүүд учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “ ... Би хотод 2020 онд орж ирээд Баянзүрх дүүргийн он дугаар хороо ..... дугаар ангийн хажуу талын гэр хороололд нийтийн байр түрээслэн амьдарч байгаа. 2023 оны 1-р сараас эхлэн манай найз Охиноо нь таньдаг ахындаа намайг түр хугацаагаар байлгахаар болсон. Охиноогийн ах гээд байгаа хүний гэр нь Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо ..... ангийн хойд талд байдаг гэр хороололд байдаг. /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ 2 давхар байр байсан. 2023 оны 2-р сарын 17-ны шөнө унтах гээд байж байсан чинь нөгөө ах архи уучихаад орж ирээд “чи найз залуутай юу” гэхээр нь үгүй гэсэн чин “ахтайгаа суугаад ахынхаа хүүхдийг гаргаад өгчих” гэхээр нь би үгүй гэсэн. Тэгэхэд “чи ямар новшийн амьтан бэ” гээд гараараа нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан. Цэцгийн хуванцар ваараар толгой руу 2-3 удаа цохисон. Үснээс зулгааж чирээд гэрээсээ гаргасан. Би зочид буудалд очоод хоночхоод цагдаагийн 102-д дуудлага өгсөн... “ гэжээ. Шүүх залуу бүсгүйтэй гэрлэх гэсэн ахимаг эрийг 450 мянган төгрөгөөр торгожээ.