alim.mn | 2024.12.25
26 саяар тохирсон цэвэр цусны англи адууны оронд төмсөг нь хавдсан морь өгөх гэжээ

Ийм нэгэн шуугиан хурдан морины наймаа эрхлэгчдийн дунд дэгджээ.  Бүр шүүхдэж байгаа гэнэ. Дорноговь аймгийн Дашбалбар сумын уяач Г.Б нь баз хүргэнийхээ уядаг адууны эзэн Д.Мөнхбаяраас цэвэр цусны англи адууг 26 сая төгрөгөөр худалдан авахаар тохирчээ. Тэрээр хурдан морины наймаа эрхэлдэг том гарын эр гэнэ. Ингээд бичгээр гэрээ байгуулалгүйгээр итгэлцэлийн үндсэн дээр амаар тохироод мөнгөө шилжүүлжээ. Нэлээд удаан хүлээлгэсний дараа “Оросоос адуу чинь ирж байна, вакциний нэг сая төгрөг” гэсний дагуу хэлсэн мөнгийг нь шилжүүлжээ. Гэтэл гурав хоногийн дараа “морь чинь хилээр орж ирээд л үхчихлээ, оронд нь өөр адуу өгье” гэжээ. Ингээд тэрийг нь авахаар нэг сая төгрөгөөр машин хөлслөн хотод иртэл өгөх гэж байгаа мориных нь төмсөг хавдсан, өвчтэй байж таарчээ. Ийнхүү  мөнгө төгрөг нэхсэн дэгдсэн. 10 хоногийн дотор мөнгийг нь буцааж өгнө гэсэн ч өгөхгүй явсаар сүүлдээ халтар зүсмийн азарга өгье хэмээн зургийг нь явуулжээ. Дорноговийн уяач ахин сая төгрөгөөр машин хөлслөөд хотод иртэл зурагнаасаа өөр морь байсан тул дахин маргаан дэгдэж өнөөг хүрчээ. Морины наймаачин нь  гадаадаас морио тусгай зөвшөөрөлтэй Үлэмж-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр оруулж ирдэг гэнэ.  26 саяын үнэтэй англи адууны тухайд Сонгинохайрхан дүүргийн мал эмнэлгээс хилээр орж ирээд л өвчнөөр үхсэн гэх акт гаргуулсан байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ