Төрийн албаныхан ямба, их зан улам бүр газар авч энэ тал дээр ХНХЯ тэргүүлээд эхэлжээ. Тус яаманд бүр гэрээт цайны үйлчлэгч, бичээч ажилладаг гэнэ. Яамныхан цайгаа хийгээд уух завгүй ажилладаг эсвэл цайгаа ч найруулаад ууж чаддаггүй залхуурдаг болж таарч байна. Сүүлчийх нь бараг үнэн байх ... Ингээд ямбатай түшмэлүүдэд тусгайлан цайны үйлчлэгч гаргаж өгчээ. Бодвол залуухан царайлаг бүсгүй байдаг биз ... Тэгээд өрөө болгонд орж цай аягалан аманд нь барьж өгдөг бололтой. Яамныхан цайгаа тусгай үйлчлэгчээр бэлдүүлэхээс гадна албан тоотоо ч өөрсдөө бичдэггүй агаад үүнийг бас л тусгайлан гэрээтэй бичээчээр хийлгэдэг аж. Windows үйлдлийн программ дээр ажиллаж чаддаггүй ажилтан байвал гайхах хэрэггүй. Цайны үйлчлэгч, бичээчээс гадна зохион байгуулагч, нярав, нягтлан гээд яамны зохион байгуулалт бүтэц, орон тооны хязгаарт батлагдаагүй 10 хүнийг давхардуулан ажиллуулж тэдэнд нийтдээ 123 сая төгрөгийн цалин өгчээ. Ийнхүү иргэдээ халамжлах ёстой энэ яамныхан өөрсдийгөө халамжлуулаад сууж байна.